Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Майли Сайрус, Шварцнеггерийн бэр болох нь


Нэр дуучин Майли Сайрус тун удахгүй холливудын алдарт жүжигчин “төмөр” Арнольд Шварцнеггерийн хүү Патриктай суух гэж байна хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.
Хосуудын ойрын эх сурвалжаас авсан мэдээгээ TMZ  сайт цацахдаа залуус өдөр бүр цагийг хамт өнгөрүүлж, тун удахгүй хуримлахаар төлөвлөж байна гэжээ.
Арнольдын гэргий байсан, Кеннедийн удмын бүсгүй болохоор үүний эсрэг байгаа гэж байна. Ингэхдээ туйлын хатуу болзол тавьсан гэж хэвлэл бас бичжээ. Хэрэв Майлитай гэрлэх юм бол түүнд өв үлдээхгүй гэсэн гэнэ.

Сайрусын хувьд Патрик Шварцнеггер нь түүний урхидсан анхын эр биш. Гуран жилийн өмнө тэрээр жүжигчин Лайам Хэмсвордтой гэрлэх нь гэж ярьж байсан ч нэг жилийн өмнө хосууд хоёр тийшээ болсон  юм.

0 Сэтгэгдэл
Sogtuu bichsen ymuu haasgaa ym zuv bicheech!!!!
Хамгийн их уншсан