Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр нийслэлд 0 градус дулаан байна

Өнөөдөр нийслэл Улаанбаатарт цас орохгүй, үүлэрхэг.    Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 3-8 градус хүйтэн, Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

                            Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан 3 дугаар сарын 1-ний өдрийнхөөс 2-5 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа нь  2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасч, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан