Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Гантулга: “Нарны жим”-ийн уран бүтээлчид тоглолтод ирнэ


Хэсэгтээ л Солонгос савангийн дууриас үзэгчдийг хөндийрүүлж, цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж чадсан Монголын олон ангит киноны нэг бол яах аргагүй “Нарны жим”.  Уг киноны Оросоогийн дүрээр үзэгчдийн танил болсон О.Гантулгын дуулсан “Он жав”, “Зөвхөн чамдаа” уран бүтээл нь хүмүүсийн дуртай дууных нь нэг болж чадсан билээ.  Тэрээр маргааш “Он жав” VIP ковер тоглолтоо “Эр цэргийн баяр”-ыг тохиолдуулан хийхээр болжээ.

-Юуны өмнө тоглолт хийх санаа хэрхэн төрсөн талаар сонирхмоор байна?
-Миний хамгийн анхны уран бүтээл бол “Он жав” дуу. Хэдхэн хоногийн өмнө Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж өнгөрсөн. Тэр үед “Он жав” дууныхаа утгыг бодоод Эр цэргийн баяраар тоглолт хийж болох юм байна гэсэн санаа төрсөн л дөө. Мөн оюутан байхдаа олон арга хэмжээнд оролцож дуулдаг бас хөтөлдөг байлаа. Тэр үед хамтарч ажиллаж байсан хүмүүстэйгээ холбогдоод тоглолтынхоо санааг хэлсэн. Тэгээд л тоглолтоо хийхээр болсон нь энэ. VIP гэдэг утгаар нь тоглолтоо 150-170 хүний багтжаамжтай “Stadium” ресторанд хийх гэж байна.

-Тоглолт тань гурван хэсгээс бүрдэж байгаа гэв үү?
-Тийм ээ. Тоглолтоо VIP ковер гэж онцолсон учраас гурван хэсэгт хуваасан. Эхлээд хүмүүсийн сэтгэлд хүрсэн Монголын хит болсон хуучны болон орчин үеийн таван дууг үзэгчдийнхээ хамтаар дуулах юм. Үнэхээр хүмүүсийн сэтгэлд хоногшсон хит болж чадсан таван дуу сонгосон. Гэхдээ одоохондоо ямар дуу сонгосноо нууцлая. Тоглолтын хоёрдугаар хэсэгт гадаад дуунууд дуулагдана. Харин дараа нь миний өөрийн тоглолт эхэлнэ дээ.

-“Нарны жим” киноны уран бүтээлчид оролцох уу. Урилгаар ямар хамтлаг дуучид оролцохоор болсон бэ?
-Мэдээж киноны уран бүтээлчид маань ирнэ. Гэхдээ тэд тоглолтод оролцохгүй. Зөвхөн алжаалаа тайлах зорилгоор ирж байгаа юм. Харин тоглолтод маань “Мотив” хамтлаг, дуучин Баярцэнгэл оролцохоор болсон. Тоглолтод нийтдээ 24 дуу дуулна. Миний хувьд хүмүүст хүрсэн “Он жав”, ”Ганцхан чамдаа” дуунаас гадна шинэ уран бүтээлүүдээ толилуулна.

-Тэгэхээр өөрийн тань шинэ уран бүтээлийг сонсох эхний хүмүүс нь тоглолтын үзэгчид байх нь ээ?
-Хэд хэдэн шинэ дуу дуулсан. Хавар, хайрын сэдэвтэй. Бас болоогүй их хөгжилтэй поп дуу ч бий. Тоглолтын дараа шинэ дуунуудаа клиптэй болгоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан