Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Жавхлан, МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарийг огцруулна гэнэ

Мэтгэлцээний шууд нэвтрүүлгийг нь телевизээр дамжуулаагүй хэмээн дуучин С.Жавхлан тэргүүтэй "Хамаг Монгол" төсөл, "ДМ" нэгдэл, "Гал үндэстэн" холбооны гишүүд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарийг огцруулахаар шаардлага хүргүүлсэн байна.
,"Хамаг Монгол" төсөл, "ДМ" нэгдэл, "Гал үндэстэн" холбооны гишүүд энэ сарын 11-ний өдөр өнөөдрийн нийгэмд үүсээд буй маргаантай олон асуудал, олон нийтийн бухимдлыг төрүүлж буй эрх баригчдын зүй бус үйл ажиллагааг тодруулж, үүнд хариулт авахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын нийт гишүүнийг "Төр буруутай юу, Түмэн олон буруутай юу" нэрийн дор төр, түмний халз мэтгэлцээнд дуудсан. Харин халз мэтгэлцээнд оролцох талуудын ирц хангалтгүй байснаас МҮОНТ энэ шууд нэвтрүүлгийг явуулаагүй юм.
Үүнээс үүдээд дуучин С.Жавхлан МҮОНРТ-ийн захирал  Ц.Оюундарийг огцруулна хэмээн энэ шалтгаанаа түүний  томилгоо нь МҮОНРТ-ийн захирлын үүргийг нам бус хүн гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаагаа дуулгав. Мөн Ц.Оюундарийг ерөнхий захирлаар томилох сонгон шалгаруулалт шударга болоогүй гэлээ.

0 Сэтгэгдэл
Avgai ni oron deereesee tulheed unagachihsan chini setgetsiin ovchtei bolchihson yom shuu dee?
Javhlan hunii zovlongoor jargal hiij hanaagui you?
MEDREL JAVHLAN
Javhlan soliorchihoj duugaa duulaad yavj baisan bol zugeer baisan sanaa ni 16 ond sanaatai bololtoi hoorhii
javhlang yah ve yamarch emchilgee avahaargvi tarhiniih ni tvgjee multarchee hairan zaluu eliireed yavaad baih yum
Ard tumnee gedeggui toriin ondorloguud uhvel taarna
MEDREL JAVHLAN
Хамгийн их уншсан