Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад амьд хүний эрхтнийг донор болгон авдаг аймшигт түүх

Хэдэн хоногийн өмнө The Epoch Times-ийн сурвалжлагч И Линтэй өөрийгөө Жорж гэдэг,  эмнэлгийн ажилтан гэсэн   нэгэн утсаар ярьж уулзахыг хүссэн байна. Уулзахад тэр хүн сүүлийн жилүүдэд гадаадын хэвлэлүүдээр Хятадад амьд хүний эрхтэн авч наймаалдаг бүхэл бүтэн сүлжээ бий болж энэ нь бүр засгийн газрын оролцоотой гэж бичээд байгаа нь үнэн гэдгийг дэлгэн ярьсан байна.
Түүний үгээр бол цэргийн эмнэлгүүд энэ ажлыг олон жил хийж ирсэн, одоо харин донор эрхтний шинэ эх үүсвэртэй болсон нь Фалуньгуний идэвхтнүүд болж байгаа гэжээ. 1999 оноос хятадад гараагаа эхэлсэн энэ хөдөлгөөн асар богино хугацаанд хүчээ авч 70 сая итгэгчтэй болон эгнээ нь улам өргөжсөн нь коммунист намын гишүүдийнхээс ч давсан учир Засгийн газар 15 жилийн турш энэ хөдөлгөөний идэвхтнүүдийг мөрдөн хавчиж, хэлмэгдүүлж байгаа юм.
Жорж хятад гаралтай ч гадаадад олон жил амьдарч байгаа хүн юм. Тэрээр сэтгүүлчид өөр хэнд ч, төрөл төрөгсөддөө ч яриагүй аймшигт үнэнийг дэлгэн ярьжээ.
Түүнийхээр бол тэр өөрөө олон жилийн өмнө амьд хүний эрхтнийг донор болгон авдаг хэрэгт оролцож байсан, өнөө ч түүнийгээ мартаж чадахгүй шаналж явдаг гэнэ. Түүний ярьснаас өөрийн нь хүсэлтээр тодорхой он цаг, байгууллагын нэрийг хасаад сийрүүлсэн нь энэ.
“Энэ бол 1990-ээд онд болсон явдал. Би тэгэхэд цэргийн эмнэлгийн дээд сургуулийн төгсөх курст суралцаж байлаа. Ингээд Шэньян хотын цэргийн эмнэлэгт дадлага хийхээр очсон юм.
Нэг удаа манай тасаг руу Шэньяны цэргийн тойргоос утасдаж цэргийн тусгай үүрэг гүйцэтгэх хэдэн хүн явуул гэсэн тушаал өгсөн. Тасгийн эрхлэгч хэн хэн явахыг нэр зааж өглөө. Энэ жагсаалтад хоёр мэс засалч, зургаан туслах орсны хоёр нь эмэгтэй хүн байсан юм. Багт орсон хүмүүсийг гадны хэн нэгэнтэтй холбоо барихыг хориглож, тэр бүү хэл телефон утас руу ойртохыг ч хориглосон юм. Тэр үед гар утас байгаагүй юм чинь.
Би тэгэхэд энэ энхтайван цагт цэргийн ямар нууц даалгавар байдаг билээ гэж л бодож байлаа. Ингээд бүх зүйл бодож амжих завдалгүй   яах ийхийн зуургүй болж, оролцох хүний саналыг ч асуусангүй явах болсон. Биднийг бичил автобусанд суулгаж, өмнө нь маяктай машин замчлан авч явах нь тэр. Замд гармагц манай машины цонхыг хөшгөөр битүүлж хаана, хаашаа явж байгааг харах аргагүй болгосон. Ингээд нэг газар ирж биднийг буулгаж нэг офицер тосч уулзан Ляонин мужийн цэргийн шоронд ирснийг дуулгасан. Бид цэргийн гарнизонд хоноглоод өглөө эрт манай хоёр сувилагч эмчтэйгээ шоронгийн хоригдлуудын цусны шинжилгээ авахаар явдаг юм байна. Дараа нь бид автобусандаа суугаад хаа нэг тийшээ явсан. Машин зогсч гарахад автобусны эргэн тойронд автомат буутай цэргүүд зогсч байлаа. Тэд бидэн рүү харалгүй цааш харан зогсоцгоож байсан юм. Гэтэл цэргийн хувцастай дөрвөн биерхүү хүн  хөл гарыг нь холбож хүлсэн нэг залууг дамжилж авчирсан. Түүнийгээ автобусан дотор  бидний өмнө нь бэлтгэсэн байсан гялгар уутанд хийсэн.
Тэгээд эмч надад энэ хүний хөлийг нь хөдөлгөлгүй сайн барьж бай гэж  даалгаж байна. Тэр хүний хоолой орчимд нь шархтай, тэндээс нь цус гарч байхыг би харсан юм.
Сувилагч нар хувцасыг нь урж тасдан тайлж гэдэс орчмыг нь ариутгахад мэс засалч эмч маань хэвлийг нь шууд л ярж эхэлсэн. Хөлийг нь хүлээд дарчихсан, тэгээд ч хоолой нь шархтай болохоор тэр залуу хашгирч чадахгүй байсан юм. Би бүр учраа ч олохгүй байлаа. Эмч хэвлийг нь нээж дотор эрхтнүүдийг нь гаргасан. Гадагшаа цус асгарч, нарийн гэдэс нь ч хэвлийн онгорхойгоор гараад ирсэн. Эмч маш шуурхай ажиллаж бөөрийг нь гаргаж ирээд  намайг артер болон венийн судсыг нь тайр гэсэн. Үүнийг нь ёсоор болготол над руу цус олгойдож эхэлсэн. Ингэж байхад тэр залуу амьд л байлаа.

Бөөрийг нь тусгай зориулалтын саванд хийгээд надад дахиад л нүдийг нь ухаж авахыг даалгав. Энэ бүхэн миний сэтгэлзүйг үүрд өөрчлисөн юм даа. Би залуугийн нүд рүү  харахад ямар аймшигтай байсан гэж санана, үгээр хэлэхийн аргагүй. Тэр хүн над руу хараад л нүд нь хөдлөөд..... Тэр амьд л байсан.
Ингээд даалгаврыг нь биелүүлэх гэтэл гар эвлэж өгдөггүй. Урьд орой нь цэргийн нэг хүн нь манай ахлагчид 18 нас хүрч байгаа цоо эрүүл нэг залуу байгаа гэж ярьж байсныг саналаа. Тэгэхэд нь хэний тухай, юун тухай ярьж байгааг мэдээгүй ч тэр залуу нь энд одоо хэвтэж байгаа юм байна л гэж  ойлгосон.
Тэгээд би ингэж чадахгүй нь ээ гэж эмчдээ хэлсэн чинь тэр удаан ч бодсонгүй залуугийн толгойг хөдөлгөлгүй дарж байгаад өөрөө хоёр хуруугаараа нүдийг нь гаргаж ирээд цус тогтоох хавчуураар хавчиж орхисон. Яг ийм байдлаар хоёр дахь нүдийг нь ч гаргаж авлаа.
Ингээд л бүх зүйл бэлэн боллоо гэж гадаа байсан цэргийнхэнд хэлэхэд тэд залуугийн биеийг гялгар уутанд хийгээд авч явсан. Манай автобус хөдөлж бид ч хувцасаа солиод замд гарсан юмдаг.
Эмнэлэг дээрээ эргэж ирээд залуугийн эрхтнүүдийг эрхтэн шилжүүлэн суулгахад хэдийнээ бэлтгэчихээд байсан  мэс заслын өрөө рүү оруулсан. Харин  хэнд ч нэмэр болж чадахгүй болчихсон намайг амрах өрөө рүү явуулсан юм.
Тэр өдөртөө би ямар ч тэнхэлгүй болж, арай гэж л гэрээдээ очсон юмдаг. Тэгээд халуурч эхэлсэн. Ээжийнхээ асуухад би мэс засалд оролцлоо л гэсэн. Тэр бодвол намайг ерийн л нэг мэс засалд оролцоод, анхных болохоор л ингэж айж тэвдсэн байх гэж бодсон байх.
Тэр автобусанд харсан зүйл хэдэн сарын туршид  өдөр ч, шөнө ч нүдэнд минь харагдаж намайг зовоосон доо. Хүний төлөө гэсэн цагаан халаадтай элч нар тийм сайхан залууг амьдаар нь ухаж төнхөж, эд эрхтнийг нь авч тамлаж байсан тэр аймшиг санаанаас хэзээ ч гарахгүй, хэзээ ч мартаж чадахгүй байх аа. Тэр эмч нарынх нь дунд би бас байсан юм шүү дээ. Энэ бүхнийг үгээр ч хэлэхэд хэцүү. Тийм ч болохоор би бүрэн төгс ярьж чадахгүй байна” гэж ярьжээ.
Хүний эрхийг хамгаалагчид, хөндлөнгийн шинжээчдийн тоооцоогоор сүүлийн 15 жилд Хятадад Фалуньгуны талынхны 40-60 мянган идэвхтний эд эрхтнийг ийм байдлаар хүчирхийллийн замаар авсан гэсэн тоо байна. Эд бол цаазаар авхуулах ял сонссон хүмүүс биш, зүгээр л шашны нийгэмлэг, христийн нууц сүмийн итгэгчид, төвдийн буддистууд, уйгарын лал шашинтнууд шүү дээ хэмээн дэлхийн 35 орныг хамарч 21 хэл дээр гардаг эрүүл мэндийн “Великая эпоха”  сайтад энэ сарын 7-ны өдөр бичжээ.

0 Сэтгэгдэл
Герман фашисаас илүү хэрцгий болж байна, Нэг мэдэхэд эдгээр чинь ***** хүн шүү дээ.
хятад энэтхэг пакистан горьгүй дээ бүгд ингэж эсвэл энэнтэй төстэй аргаар донор бэлддэг нь ил болсон Бид хятадаас зайтай байсан нь дннр юмсан
х у ж а а нарын стил шүү дээ брюс ли шиг л зодож байгаад эрхтэнг нь авч л дээ ер нь энэ х у ж а аг шүтээд байгаа нөхдүүдийг цаадуул нь донор л гэж харж байгаа шдээ
yu soloirood baigan chamaig amidaar chin uhaj tonhood baibal yamarab deer bichsen baigazdee tsaazaar abuulah bish undestnii tsoonhuudiig gej bainshd
chinii muu amidarch bgad chine yrunhiilugch hamaagui guluguu
udahgui buur chine uvduh bhaa
tsaaziin yal bish zugeer yalgavarlan gaduurhagdsan shahiniihan gj bga bizde?
bitgii tenegteed bai mal mini, enend eronxiilogch yamar xamaatai yum, chi l ooroo tegex baix daa
buzar buzar ***** uzegd
buzar buzar ***** uzegd
Shijgiin buzar amitan be chi! 0 минутын өмнө
Tsaaziin yaltang ch udaan zovoohguigeer guitselduuldeg hunii chanar baina. Chi huniig mal shig tuhuurchihnu gej bodoj baaigaamuu? Ingej avsan erhtniig chi uurtuu zuugeed jargaltai amidrana gej bodoj bainuu?
yah ve dee tsaazaar avah yaltai l hun baisan baihgui yu neg hund ch gesen hereg bolj baival yah ve de
yu soloirood baigan chamaig amidaar chin uhaj tonhood baibal yamarab deer bichsen baigazdee tsaazaar abuulah bish undestnii tsoonhuudiig gej bainshd
tsaaziin yal bish zugeer yalgavarlan gaduurhagdsan shahiniihan gj bga bizde?
Tsaaziin yaltang ch udaan zovoohguigeer guitselduuldeg hunii chanar baina. Chi huniig mal shig tuhuurchihnu gej bodoj baaigaamuu? Ingej avsan erhtniig chi uurtuu zuugeed jargaltai amidrana gej bodoj bainuu?
yuu unshihav aa burhan mini, arai ch dee, uhsen huniig l donor bolgodog gej bodoj yavsan yumsan
chamd saihan baigaa bol chinii dotor erhteniig hurdan avaarai gej eruue. teneg hund.
bolj bn sh tee.
udahgui buur chine uvduh bhaa
Shijgiin buzar amitan be chi! 0 минутын өмнө
chamd saihan baigaa bol chinii dotor erhteniig hurdan avaarai gej eruue. teneg hund.
Ганцхан Хятад биш Энэтхэг Пакистан Бангладеш зэрэг хүн ам олонтой газрууд бүгд хүний эрхтний наймаа хүчтэй хөгжсөн Монголоос пакистанд очиж бөөр авч солиулж байсан гэсэн.
аймшиг аймшиг
Aimshigtai.Zyydend ormoor jm.
Elbegdorj mongol ulsig hyatadad ugchihuud uuruu Amerik zugtana, and naiz nartaigaa deeremchidteigee oluulaa bolj irsen deeremchid. tegeed hyataduud mongol hun buriig donor bolgoj hyataduud gazar nutgaa ch telne, mash ih mungutei bolno.hyataduudin dotor sanaa bol zuvhun uuniig l husetsgeej baigaa, tuuniig bieluulegchid ni Elbegee tuunii and naizuud.
chinii muu amidarch bgad chine yrunhiilugch hamaagui guluguu
bitgii tenegteed bai mal mini, enend eronxiilogch yamar xamaatai yum, chi l ooroo tegex baix daa
энэ мэдээг тамын хаалганд хийгээд хаалаа ЦАГААН ХАЛАДТАЙ ЭРЛЭГИЙН ЭЛЧ НАРЫГ НЬ Ч ГЭСЭН
хүн гэж бодохгүй мөнгө л үйлчилдэг орон шүү дээ
Хамгийн их уншсан