Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Вьетнам улс мах импортолж, цагаан будаа нийлүүлэх сонирхолтой гэв


Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Элчин сайд Фан Данг Дуонгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён элчин сайд Монгол, Вьетнам улс хөдөө аж ахуйн харилцаагаа өргөжүүлэхийн тулд шинэ шатанд гаргах хэрэгтэй байгааг онцоллоо. Учир нь, ирэх сард Монгол Улсад зохион байгуулагдах хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хурал нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн Вьетнамд экспортлох боломжийг бүрдүүлэх, холбогдох ажлыг эрчимжүүлэх зорилготой аж.


Вьетнам улс эдийн засгийн гол тулгуураа хөдөө аж ахуйн салбараа гэж үзэн дотоодын эрэлтэд нийцсэн экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хангахад чиглэсэн байдлаар хөгжүүлсэн байна. Тиймээс Монгол Улсад цагаан будаа, шинэхэн жимс жимсгэнэ, эм био бэлдмэл нийлүүлэх боломжтой бол импортоор хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, арьс шир авах хүсэлтэй аж. Харин хоёр орны хооронд амьтан, ургамлын хорио цээрийн гэрээ байгуулагдаагүйгээс багагүй хүндрэл үүсч эхэлсэн хэмээн тэрээр хэллээ. Харин ХХАА-н сайд Р.Бурмаа “ДНБ-ий 13 хувийг дангаараа бүрдүүлж буй хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэхийн тулд ургамал, амьтны хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхээр ХХАА-н дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ирэх сард Хятадад ажиллана. Энэ үеэр хоёр улсын амьтан, ургамлын хорио цээрийн асуудал шийдэгдвэл дамжин өнгөрөх тээвэрлэлт ч шийдэгдэнэ. Манай яамны зүгээс Вьетнамын мал эмнэлэг, хорио цээрийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч холбогдох яриа хэлэлцээ хийх, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, эрсдэлийн үнэлгээ, аттестачлал хийлгэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн. Цаашдаа танай улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан