Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Америк эр өөрийнхөө бэлэглэсэн зүйлийг хөршөөсөө дээрэмджээ
Америкийн Миннесот мужийн Бернсвилл мужийн иргэн 54 настай Альфред Гуерсио гэгч 2014 оны шинэ жилээр хөрш эмэгтэйндээ хутганы цуглуулга бэлэглэсэн юм гэнэ. Гэтэл энэ сарын 11-ний өдөр хөршийндөө хүчээр дайран орж өөрийнхөө бэлэглэсэн өнөөх хутганы иж бүрдлээ авч зугтаасан хэрэг үйлдсэнийх нь төлөө цагдаагийнхан баривчилсан сонин тохиолдол болжээ.
Гуерсио тэр өдөр хөршийнхөө хаалгыг тогшиж эмэгтэйг гарч ирэхэд нь миний бэлэглэсэн хутганы цуглуулгыг зориулалтаар нь ашиглахгүй байгаа бол надад эргүүлж өгнө үү гэж гуйжээ.
Эмэгтэй ч татгалзсангүй авчрахаар явах гэхэд нь Гуерсио хаалган завсар нь хөлөө хавчуулаад, эмэгтэйг түлхэн унагаж, гал тогоо руу нь дайран ороод өнөөх хутганы цуглуулгаа авад зугтаасан байна.
Эмэгтэй цагдаад мэдэгдсэнээр Гуерсиог баривчлан гэгээн цагаан өдрөөр дээрэм хийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг одоо 10 жилийн хорих ял, 20 мянган долларын торгуулийн шийтгэл хүлээж байна.

0 Сэтгэгдэл