Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хулгайчид 911 рүү утасдаж өөрсдийгөө барьж өгчээ


Америкийн Миннесота муж  улсад гурван хулгайч яг үйлдэл дээрээ өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж баривчлагдсан байна. Энэ сарын 19-ний өглөөгүүр тэднийг   яг хулгай хийж байх үед нэгнийх нь халаасанд байсан утасны товчлуур дарагдаж цагдаагийн 911-д залгагдсан байна. Цагдаагийн жижүүр утсыг сонсвол цаана нь хоёр хүн яриад байх нь сонсогдож. Утас нь 34 минутын турш цагдаагийн утастай холбоотой байхад эзэд нь хулгайн хэргээ хийсээр байжээ. Тэдний ярианаас цагдаагийн офицер ямар нэгэн гэмт хэрэг, хулгай хийж байгааг нь мэдээд чагнасаар байж. Операторын үгээр бол тэр хамгийн сүүлд “Энэ яг цагдаа юм шиг байна” гэсэн үг сонсогдоод утас нь тасарсан гэнэ. Цагдаагийнхан утасны дохиогоор хаягийг нь тодорхойлон очиж гурван этгээдийг үйлдэл дээр нь барьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан