Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолоочид нь такси дуудаж өгчихөөд машиныг нь хулгайлан авч явжээ

ОХУ-ын Санкт-Петербургийн хууль сахиулагчид ер бусын энэрэнгүй дээрэмчнийг эрэн сурвалжилж байна. Шөнийн 02 цагийн орчимд хотын төв гудамжинд “Хюндай Солярис” машин жолоодож явсан эмэгтэйг хоёр эрэгтэй гар өргөн зогсоосон байна. Тэгснээ агаарт буудаж, эмэгтэйг айлгаад машинд сууж хөдөлснөө замдаа утсаар такси дуудаад нэг нь машинаас буужээ.
Машин тойруугаар явсаар эргэж ирэхэд тэд жолооч эмэгтэй таксинд суу гэж буулгаад өөрсдөө машиныг аван тэр чигтээ явж алга болсон гэнэ.  
Цагдаагийнхан энэ хэрэгт “дээрэм” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэрэгтнийг эрэн сурвалжилж байна хэмээн Фонтанка.ру мэдээлжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан