Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы 150 хүнтэй онгоц Францад осолдлоо

Германы Germanwings компанийн Airbus A320 онгоц Францын нутаг дэвсгэрт Альпийн нурууны бэл орчим осолдсон тухай Францын Ерөнхий сайд Мануэль Вальс сэтгүүлчдэд мэдээллээ.
Испанийн Барселон хотоос Германы Дюссельдорф хотыг чиглэн нисч байсан энэ онгоцонд  150 хүн явсны зургаа нь онгоцны багийн гишүүн 144 нь зорчигч байжээ.
Францын зам, тээврийн сайдын мэдээлснээр онгоц орон нутгийн цагаар өглөөний 10 цаг 47 минутын үед ослын дуудлага өгөөд  33 минутын дараа радарт харагдахаа больжээ.
Одоогоор зорчигдын мэдээллийг нягтлан шалгаж байгаа ба эхний мэдээллээр зорчигдын 67 нь Германы иргэд байсан гэнэ.
Энэ талаар Германы Канцлер Ангела Меркель албан ёсны мэдэгдэл хийж, өнөөдөр  Франц улсад очихоо мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан