Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Боко Харам”-ынхан 400 орчим хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайллаа


Алан хядагч  “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийнхэн Нигерийн зүүн хойд нутгаас 400 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлан авч явжээ хэмээн Рейтер агентлаг мэдээллээ. Тэд Дамасак хотыг дайрах үедээ ийм гэмт хэрэг өдүүлсэн байна. “Зэвсэгт бүлэглэлийнхэн 506 эмэгтэй, хүүхдийг барьж авсан. Явахынхаа өмнө тэдний 40-ийг нь хороосон” гэж нүдээр үзсэн хүн ярьсан байна.
Энэ зэвсэгт бүлэглэлийнхэн энгийн иргэдийг хулгайлж байгаа нь ганц энэ биш. Өнгөрсөн оны хавар 250 сурагчийг хулгайлж үл мэдэх гаарт хорьж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан