Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

IV төрөхийг барихад 14 тэрбум төгрөг шаардлагатай

Н.НЯМЖАРГАЛ

“Энхрий үрс халуун сэтгэл” Төрийн  бус байгууллага эх хүүхдийн эрх ашгийг хамгаалж, IV амаржих  газрыг ашиглалтад оруулах зорилгоор  аян зарлаад буй аж.  Аян уг төрөх эмнэлгийг ашиглалтад орох хүртэл өрнөх гэнэ.  Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаараа нийт нэг тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэхийг зорьж байгаа гээд дөрвөн удаагийн тоглолтоор  дээрх мөнгийг цуглуулна гэв. Рок  поп, зохиолын дууныхан болон гавьяатууд, хошин урлагийн жүжигчид багц хэлбэрээр хамтарсан тоглолт хийхээр төлөвлөж.  Мөн гар урлал болон зохиолчид, зураачид тодорхой хэмжээний хандив өргөхөөр болсон байна. Ойрын жилүүдэд төрөх эмнэлгийг ачаалал их гээд эмэгтэйчүүүдийг төрөхийн өмнөх тасагт хэвтүүлэхээ больсноос үүдэн  Өлзийт, Шувуун фабрик болон Нисэх зэрэг алслагдсан дүүрэг болон хороодын эмэгтэйчүүд амаржих газар руу ирэх замдаа төрдөг. Хэдэн төрөх эмнэлгүүд нь  чанарын шаардлага, аюулгүйн орчинг  хангаагүй. Манай улс Төр засгаас эрүүл мэндийн сал­барт анхаарал тавьж буй  мэт харагд­даг ч төрөх эмнэлгийн асууд­лыг тодорхой шийдэлгүй өдийг хүр­сэн. Тус IV амаржих газар нь 2007 онд  баригдаж эхэлсэн боловч өнөөдрийн байдлаар зогсонги бай­далд орсон. Энэ асуудлыг  төр зас­гийн анхаарлын төвд байлгаж, төрөх эм­нэлгийг ашиглалтад оруулах зо­рил­гоор энэхүү аяныг өрнүүлж буй аж.
Мөн  уг эмнэлгийг  ашиглалтад оруулахад 14 тэрбум төгрөг шаардлагатай. Одоогийн байдлаар УИХ-аас гаргасан шийдвэрээр Засгийн Газрын XI дүгээр байрыг 10 тэрбумаар зарж уг эмнэлэг рүү оруулахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан