Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 жилийн настай занданшуулсан шарилаа Хятад буцааж авна


Бурхан багшийн баримал дотроос гарч ирснээрээ шуугиан тарьсан 1000 жилийн настай муми бол 1995 онд Зүүн Хятадын нэгэн жижиг сүмээс хулгайд алдагдсан эд гэж Хятадын эртний эд зүйлийн шинжээч тогтоосон гэнэ. Өнгөрсөн онд Нидерландын Дрентц хэмээх музейд анх олон нийтэд дэлгэснээр олон улсад дуулиан тарьсан бурхны баримал болоод доторх мумиг нь Хятадын Фужиан мужийн Соёлын эд өлгийн зүйлийн товчооноос шалгаад тус нутгийн эртний нэг сүмд эцэг өвгөдийн үеэс шүтэж биширч ирсэн бурхан мөн эсэхийг түүхэн баримт, зураг сэлттэй нь тулгаж нягталж үзсэн аж. Ингээд 90-ээд онд музейгээс алдагдсан бурхан мөн гэж тогтоосон учраас улсынхаа соёлын өвийн газарт хандан дээрх муми бүхий бурхныг эх орондоо буцааж авчрах талаар арга хэмжээ авахыг хүсчээ.

Дотроо муми агуулж байсан хосгүй үнэт энэ бурхны бари­мал Нидерландын нэгэн хувийн цуглуулагчийн эзэм­шилд байдаг бөгөөд Европын орнуудаар гаргаж буй үзэсгэ­лэнгийн шугамаар одоо Унгарын Үндэсний түүхийн музейд түр хадгалагдаж байгаа аж. Уг нь, бурхныг ирэх тавдугаар сар хүртэл олон нийтэд дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байсан ч дээрх хэрэг явдалтай холбоотойгоор Дрентцийн музей үзмэрээ татахаар шийджээ.

Уг бурхныг эзэмшигч, нэрээ нууцалсан цуглуулагч 1996 онд Нидерландын зах зээлээс хууль ёсоор худалдан авсан гэж буй. Гэвч ямар замаар Хятадаас Нидерланд хүрснийг одоо хүртэл тогтоогоогүй байгаа юм. Хэрэв эзэмшигч нь бурхныхаа өнгө үзэмжийг сэргээхээр мэргэжлийн хүнд хандаагүй бол дотор нь 1000 жилийн настай занданшуулсан шарил хадгалагдаж байгааг олж мэдэхээргүй байв. Ингээд энэ ер бусын бурхны баримал, түүний дотор байгаа мумиг судлаачид гурван хэмжээст хэт ягаан туяаны дүрслэлийн тусламжтайгаар судалж үзэхэд шарил доторх эрхтнүүд алга болсон нь мэдэгдсэн юм. Харин шарилын уушиг байх ёстой хэсэгт хятад ханз бүхий жижиг цаасны тасархай бай­гааг олж илрүүлсэн.

Бурх­ан дотор “нуугдсан” энэ зандан­шуулсан шарил бол өөрөө өөрийгөө занданшуулах буюу үхлийн дараах амьдралд бэлтгэж байсан Лиукуан гэдэг хятад ламынх гэж таамаглаж буй. Хятад, Япон, Тайланд зэрэг улсад өөрөө өөрийгөө занданшуулах явдал мянга гаруй жилийн тэртээд нэлээд дэлгэрсэн аж. Гэвч маш ха­туу дэглэмээр хооллож, хор­той цай уух замаар биеэ занданшуулж, улмаар бие цогцсоо өт хорхой ч идэхээр­гүй болгох энэ хатуу ёсыг гүйцээж чадах лам хувраг маш цөөн байжээ.

0 Сэтгэгдэл
manai uls ertnii tuuhiin dursgalt ed zuils tuunii dotor mongoliin nuuts tovchoo zereg neleed olon hovor nandin buteel tuurviluudaa hyatadaas avah talaar dorivtoi ajil zohion baiguulah heregteig tur zasag anhaaraldaa avmaar bn.....
Хамгийн их уншсан