Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь хувийн дугаар олгоно

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэдээллийн системүүдийг нэгтгэх, уялдаа холбоог хангахад ашиглах зорилгоор нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь  хувийн дугаар олгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн Мэдээллийн Технологийн газарт үүрэг болголоо.

Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд баталсан хувийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэх, цаашид хийгдэх системүүд болон програм хангамжийн хөгжүүлэлтэд ашиглахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт удирдлагуудад үүрэг болгов. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хувийн дугаарыг хэрэглэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, хувийн дугаарын баяжуулалт, өөрчлөлтийг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болголоо.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад олгосон хувийн дугаарыг байгууллагуудад хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан