Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жил 300 мянган га-д улаан буудай тариална


Тариалан эрхлэгчид 2015 оны хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ жил манай улсын 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж иргэн үр тариа, тос, тэжээлийн таримал, 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах мэдээ байна.
Энэ онд улсын хэмжээгээр 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган га-д тариалахаар төлөвлөжээ.
Энэ хэмжээндээ тариалж чадвал ирэх намар улсын хэмжээнд  465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авна гэж тооцоолж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан