Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүний төлөө-Зөв тус” аян үргэлжилж байна

МХЕГ-аас дэд бүтцийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах “Хүний төлөө-Зөв тус” аяныг орон даяар явуулж байгаа бөгөөд холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хамруулан үзүүлэх сургалтыг зохион байгуулж, зөвлөн туслан, зөвлөмж өгчээ. Аяны явцад бүтээн байгуулалт хийгдэж буй барилга, байгууламж, авто зам, гүүрийн угсралтын явцад хяналт шалгалт хийн, зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Барилга угсралтын чиглэлээр Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, Баруун-Урт сум Эрүүл мэндийг дэмжих төвийн барилга, Соёл, спорт цогцолборын барилга, Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдаж буй 100 хүүхдийн дотуур байрны барилга, Төв аймгийн Зуунмод суманд баригдаж буй Аврах ангийн барилга, 100 хүүхдийн цэцэрлэг, Театрын барилга, Дорнод аймгийн Чойбалсан сумын Урлаг спортын заалны барилга, Архангай аймагт шинээр баригдаж буй 2, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн захиалгаар баригдаж буй 54 айлын орон сууцны барилга, Орхон аймгийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, Дундговь аймгийн 100 хүүхдийн цэцэрлэг, 15 ортой хүн эмнэлгийн барилга, Дорноговь аймгийн Айраг сумын 40 айлын орон сууцны барилга, 320 хүүхдийн сургуулийн барилга зэрэг 38 барилга байгууламж, обьектод шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн албан шаардлага хүргүүлжээ.

Түүнчлэн Булган аймгийн Булган суманд баригдсан хатуу хучилттай зам, Баян-Өлгий аймагт Өлгий-Ховд чиглэлийн авто замд шалгалт хийж дүгнэлт гарган, Орхон аймгийн төвд зам тээврийн осол их гардаг үйлдвэрийн бүсийн гурван замын уулзварт нэмэлт хашлага хийлгүүлэхээр болсон байна.

Завхан, Сэлэнгэ, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дархан-Уул, Баян-Өлгий, Дорнод, Орхон, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн ГХБХБГ, Онцгой байдлын хэлтэс, Хэмжил зүйн хэлтэс, Ажил Олгогч эздийн холбоотой хамтран барилга, зам, тээвэр, шингэрүүлсэн шатдаг хий, шатахуун түгээх станцийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт 178 аж ахуйн нэгж байгууллагын 525 ажилтан, ажиллагсдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн ослыг тэглэх, ослоос урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, 65 обьектод хяналт шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт гарган албан шаардлага,сэрэмжлүүлэг, гарын авлага, зөвлөмжийг хүргүүлжээ.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас барилга, өргөх механизм, эрчим хүч, газрын тос, авто зам, автотээврийн салбарын барилга байгууламжид гарсан аваарь, осол, байгалийн гамшиг тохиолдох үед ажиллах “Шуурхай мэдээлэл хийх схем”-ийг боловсруулан гаргаад байна.

“Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн Баянгол уурхайн ажилтан ажиллагсдад Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Ажлын байрны аюулууд” сэдвээр сургалт хийж, уурхайн дэд станцын шугамд “Хүчдэлд нэрвэгдэгчийг хүчдэлээс чөлөөлөх анхны тусламж үзүүлэх нь” сэдвээр үзүүлэх сургалтыг явуулжээ.

МХЕГ, НМХГ-аас Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр болон шинээр барьж байгаа 27 объектод хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн бичиг баримтийн бүрдэл, зураг төслийн боловсруулалт, барилга угсралтын ажлын чанар бат бэх, өргөх байгууламж техник тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд шалгалт хийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан