Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өндөгнөөс хордлого авчээ

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суудаг нийт 10 хүн хоолны хордлогот халдварт өртсөн байна. Гуравдугаар сарын 23-ны орой гэрийн ойролцоох дэлгүүрээс тэд өндөг авч, хоол хийж иджээ. Уг хоолыг 10 хүн идсэнээс есөд нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор найман хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн өрхийн эмчийн хяналтад байгаа юм. Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, зовиурууд багассан гэнэ. Хоол идсэн 10 хүнээс сорьц цуглуулж, ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторид шинжилж байна. Мөн Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл зүйн нян судлалын лабораторид идсэн хоолны үлдэгдлийг шинжилжээ. Иймд нийт хүн амд аюулгүй хоол хүнсний таван түлхүүрийг баримталж байхыг зөвлөж байна. Үүнд, гараа цэвэр байлгах, болгосон болон болгоогүй бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалах мөн хоол хүнсийг гүйцэт чанах, хоол хүнсийг зохих температурт хадгалах хэрэгтэйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

1 Сэтгэгдэл
bas l hetsuu shd hordlogo gdg
Хамгийн их уншсан