Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаа урагшлуулаарай

Өнөө шөнө буюу гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 02:00 цагт цагийн тоолол нэг цагаар урагшилна. Тодруулбал, шөнийн 02:00 цагаас ирэх есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагийн 00:00 цаг хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэрт цаг тооллыг нэг цагаар урагшлуулж ажил, үйлчилгээ эрхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөнө. Дулааны улиралд цагийн тооллыг урагшлуулж, байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, аж ахуй, газар тариалан эрхлэхэд таатайн дээр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэгсдийн тоо өсөх эерэг боломж олгоно хэмээн үзэж дээрх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Дашрамд сонирхуулахад, манай улс 1983 оноос цагийг зуны тоололд шилжүүлэх зохицуулалтыг 14 жил мөрдөж 1999 оноос хүчингүй болгосон ч энэ жилээс ахин мөрдөхөөр болсон нь энэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан