Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат сайд сүйрлийн тоог сүүлийн удаа л сөхсөн байгаасай


Б.ШИРНЭН

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад ихдээ л бүрэн эрхээ эдлэх нэг жил гаруйн хугацаа бий. Бодлого боловсруулна уу, алх хадаас бариад аж үйлдвэрээ босгоно уу, хамаагүй. Тэр үлдсэн хугацаагаа л үр дүнтэй ашиглах ёстой. Хэдийгээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар аж үйлдвэр нь дотоодын эдийн засгийн нэг тулгуур нь гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ирэх 2016 оны сонгууль хүртэл энэ салбарыг хөл дээр нь босгоно гэдэг бараг л биелэгдэшгүй даалгавар. Тиймээс үлдсэн хугацаанд салбарын өсөлтийг суга өсгөх мөрөөдлөөс илүүтэй дотоодын үйлдвэрүүдийг өсөж өндийх боломжоор хангах, үндэс суурийг тавих горьдлого үнэнд илүү нийцэх биз. Д.Эрдэнэбат сайдаас ч гэсэн бид үүнээс илүүг хүлээх шаардлагагүй. Учир нь сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улс олдгоосоо ихийг зарлагдаж, зарлагынхаа ихэнхийг дотоодын гэхээс гадаадын бараа бүтээгдэхүүнд зарцуулж байгаа юм. Тиймээс үндэсний бүтээгдэхүүнийг худалдан авч, дотоодын үйлдвэрийг ганцхан жилийн дотор босгоод ирнэ гэдэг хэлэхэд хүртэл бэрх зүйл. Харин авууштай нь Д.Эрдэнэбат сайд эдийн засгийг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй гэдгийг юун түрүүнд олж харжээ.

Ингээд тэрээр өчигдөр болсон “Сайдын цаг” уулзалтын үеэр “Эдийн засагт улс төр гэж байхгүй. Эдийн засагт гагцхүү үнэн тоо л бий” гэлээ. Харамсалтай нь улс төрөөс ангид байлгахыг хүссэн тоо нь улс орны хувьд бодит сүйрэл болоод байгааг ч тэр нуусангүй. Энгийн жишээ дурдахад л бид 50 гаруй сая гаруй малтай, түүнийхээ үр шимийг хүртэж байгаа гэдэг ч бусад улсаас сүү сүүн бүтээгдэхүүн худалдан авахын тулд өнгөрсөн жил 49.7 сая ам.доллар зарлагдсан байна. Цаашилбал, цагаан будаа, элчин чихэр, гурил зэрэг аж үйлдвэрийн хөнгөн салбараас олж болох 110 сая ам.долларыг бид зөвхөн хилийн цаана наймаа хийхдээ зарцуулжээ. Харин монголд үйлдвэрлэж байгаа нийт бүтээгдэхүүнээс гадагшаа гаргаад, гаргаад бид жилийн хугацаанд хоёрхон сая ам.доллар олсон байна. Тиймээс нэмэх хасах туйл нь алсарсаар байгаа энэ эмгэнэлт тоо баримтад үндэслэн эдийн засгийн бодлогоо тодорхойлох нь хамгийн чухал ажил болчихоод байгааг Д.Эрдэнэбат сайд ярьж эхлэв. Тэгвэл шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яам нь
• Хүнд үйлдвэрлэл
• Хөнгөн үйлдвэрлэл
• Боловсруулах салбар
• Чөлөөт бүс буюу аж үйлдвэрийн парк
• Худалдаа буюу экспорт, импорт хариуцах
• Концесс гэсэн чиглэлээр бодлого боловсруулах үүрэг хүлээн ажиллаж байна.
Ингээд тэрээр сайд болсноос хойшхи гурван сарын хугацааг суурь бодлого боловсруулж, УИХ-аар батлуулах зарим нэг хуулийн төсөл боловсруулахад зарцуулжээ. Тиймээс бичиг цаасны ажлыг хойш тавиад дээр дурдсан зарим нэг тоон үзүүлэлтийг өөрчлөх буюу үйлдвэрийн салбарыг бодитоор дэмжихэд анхаарах юм байна. Харин өнөөдрийн байдлаар Чөлөөт бүсийн тухай хууль УИХ-аар батлагдсан. Энэ дагуу хоёр улстай чөлөөт бүсийн талаар хэлэлцээр хийгдэж эхэлсэн гэнэ. Тухайлбал, Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүсийн ажлыг түргэвчлэх үүднээс өнөө­дөр Аж үйлдвэрийн яамны аж­лын хэсэг урд хөрштэй анхны­хаа хэлэлцээрт орохоор болжээ.

Харин жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг ажлын байрны нэмэгдлээр тооцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэр нь бараа бүтээгдэхүүний өсөлт, түүний чанар, технологийн байдлаар хэмжигдэнэ гэдэг бодлогын бичиг баримт боловсруулаад байгаа юм байна. Тэгэхээр Засгийн газрын тэргүүлэх чиглэлд багтаж байсан ажлын байр нэмэгдүүлэх асуудал нь Аж үйлдвэрийн яамны хувьд хоёрдугаар асуудал болж хувирах нь. Ингэснээр нийт эргэлтийн хөрөнгө болоод технологийн дэвшил зэрэг нэн түрүүнд онцлох асуудал болох бололтой.
2014 онд бид 5.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад улсаас авч хэрэглэсэн бөгөөд нийт импортын бараг 60 хувийг машин техник, түүний шатахуун, эд ангид зарцуулсан. Тэгэхээр Аж үйлдвэрийн яам зөвхөн дээрх тоон үзүүлэлтэд тулгуурлан Нефтийн болон ган төмрийн, адаглаад хадаасны үйлдвэрлэл хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. Үүнийг ажил хэрэг болгохын тулд аж үйлдвэрийн салбарын тав, таван жилийн бодлолого боловсруулж нийт 15 жилээр стратегийн бичиг баримтыг боловсруулсан аж. Өнөөдрийн байдлаар Монголд 15 нефтийн үйлдвэрийн төсөл яригддаг ч нэг нь ч ажил хэрэг болж байгаагүй юм. Харин яагаад гэдэгт Д.Эрдэнэбат сайд “нэгдсэн бодлогогүйн уршгаар” гэсэн товч хариулт өгч байна. Мөн өөрсдөө нефтьтэй мөртлөө түүнийгээ боловсруулах үйлдвэргүй дэлхий дээрх цорын ганц улс нь бид. Тиймээс энэ үйлдвэрийн төслийг ажил болгох төслийг Засгийн газрын тогтоолоор батлуулжээ.
Харин Засгийн газар говийн бүсэд хоёр сая тонн хүртэл нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих шаардлагатай гэж үзсэн байна. Мөн хоёр дахь байршлаар зүүн бүсийг сонгожээ. Хэрвээ энэ асуудлыг шийдэхгүй бол валютын тогтвортой байдлыг шийдэх ямар ч боломж байхгүй гэж үзэж байгаа юм.

Тэгэхээр нефтийн 15 үйлдвэрийн төслийг үгүй болсонд тооцож болох бөгөөд дээрх хоёр байршилд үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж эхлэх аж. Үйлдвэр барих энэ ажилд хувийн аж ахуйн нэгжүүд оролцож болох ч Аж үйлдвэрийн яаманд саналаа хүргүүлэх юм байна. Харин говийн бүсийн байрлал буюу Дорноговь аймгийн Сайншанд, Зүүнбаянгийн байршил нь Монголын хамгийн нам дор газар аж. Тэгэхээр тус байршил руу нефтийн хоолой татах нь байж болох хамгийн хямд өртөгтэй ажил гэж үзжээ. Мөн хүнд үйлдвэрлэлийн нэг болгож гангийн үйлдвэрийг жишээлбэл, Монгол Улсын гангын жилийн хэрэгцээ 500 мянган тонн байдаг. Гэхдээ бид өнөөдрийн байдлаар жилд 76 мянган тонн ган үйлдвэрлэж байгаа юм. Тиймээс экспортлох гэдгээс илүүтэй эхлээд до­тоо­дын хэрэгцээгээ хангахад сал­барын бодлого чиглэгдэх нь.

Нийт экспортын 80-90 хувийг хүссэн хүсээгүй уул уурхай дангаар бүрдүүлнэ. Үүнийг ойрын 5-6 жилдээ хэн ч өөрчилж чадахгүй гэж Д.Эрдэнэбат сайд үзэж байгаа. Тэгэхээр Аж үйлдвэрийн яам нь экспортын хувь хэмжээнд анхаарах бус импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын үйлдвэрүүдэд түшиглэсэн бодлого боловсруулах нь гарцаагүй боллоо. Ингээд 2020 он гэхэд экспортыг найман тэрбум гэж тооцвол импортыг дөрвөн тэрбумд барих зорилго өвөртөлжээ. Хэрвээ ингэж гадаад худалдааны тэнцлийг дөрвөн тэрбум орчим төгрөгт барьж чадвал Монголд үүсээд байгаа эдийн засгийн дийлэнх асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Харин үүний хамгийн эхний алхам нь нефтийн үйлдвэрлэл гэдэгт Д.Эрдэнэбат сайд эргэлзэхгүй байгаа юм. Учир нь ганцхан үйлдвэр ашиглалтад ороход л бид импортод 1.5 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагагүй болох аж. Үүнээс гадна, арьс шир ноос ноолуурын салбарыг нэг орчим сая ам.доллар олж ирэх боломжтой ганцхан салбар гэж онцоллоо. Учир нь манай улс анх удаагаа Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь арьс, ширний экспортод ихээхэн нөлөөлөх юм байна. Гэхдээ арьс ширний үйлдвэрээс гарч байгаа эцсийн бүтээгдэхүүн дэлхийн хэмжээний чанарт дүйнгүй байгаа нь анхааралдаа авах ёстой асуудал аж. Энэ мэт түүхий эдийн асуудлаас эхлээд бусад салбар яамтай харилцаа холбоотой ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Юутай ч, Аж үйлдвэрийн салбар бодлогоо боловсруулсан учраас цаашид импортыг орлох бүтээгдэхүүнд түлхүү анхаарах боллоо.

0 Сэтгэгдэл
САЙД БОЛОНГУУТАА ЖИНГҮЙДЭЭД ЯВЧИХИЙМАА. НОЁН ДОЛЛАРЫГ 1000 БОЛГОН ГЭСЭН НӨХӨР МИНЬ АМАА АСУУЛГАВ ДАА.САЙХАН ЗҮҮДНЭЭСЭЭ ХЭЗЭЭ СЭРЭХ ЮМ БОЛ ДОО
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй.
Ажил хийж байгаа хүмүүсийг муулаад цэцэрхээд зааварлаад 20 жил явлаа. Өөрсдөө эрх мэдэлтэй болоод хийж байгаа бүх зүйл нь ярьдгийнхаа эсрэг эргэчихлээ.
Хамгийн их уншсан