Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол бүсгүйчүүдийн 50 хувь нь 400 мянгаас доош төгрөгийн цалин авч байна


Н.НЯМЖАРГАЛ

Монголын 15 мянган эмэг­тэйг хамруулсан “Монго­­лын эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-ын судалгааг улс төр, эдийн засаг, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэнд, боловсрол, ажлын байрын орчин зэрэг  асуултын хүрээнд явуулсан байна. Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбоо  Фридрих Эбертийн сангийн  дэмж­лэгтэйгээр явуулсан судалгааныхаа дүнг өчигдөр танилцуулсан юм.

“Төрийн бодлогод эмэгтэй­чүүдийн асуудлыг тусгаж, шийд­вэ­рлэх  арга зам” судалгаа­ны үр дүн НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.На­цагдолгор танилцуулж мэдээлэл өгсөн юм. Орон даяар судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн орлогын түвшин  дараах дүр зурагтай харагдаж байна.
Судалгаанд хамрагдсан эмэгтэй­чүүдийн таван хувийг нэг саяас дээш төгрөгийн цалин авдаг бүсгүйчүүд эзэлж буй бол 400 мянгаас доош орлоготой хүмүүс 50 хувь нь байна. Харин огт орлогогүй  нь арван хувийг эзэлдэг гэсэн судалгаа гаргасан юм.  Энэ нь манай улсын эмэгтэйчүүдийн амьжиргааны түвшин харьцангуй зөрүүтэй байгааг илтгэж буй.  Ер нь амьдралын баталгаажих түвшний гол шалгуур үзүүлэлт бол тухайн хүний  сэтгэл санааны байдлаас үүдэлтэй. Улстөрч болоод улс төрийн  байгууллагад ажилладаг  эмэгтэйчүүд цөөнгүй  байгаа мэт харагддаг ч дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх нь хязгаарлагдмал байдаг.  Судалгаанд хамрагдагсдын  дунд  жилийн дотор зээл авсан иргэн  67 хувьтай гарсан. Чөлөөт зах зээлийн нийгэмд өртэй байна гэдэг том асуудал биш юм. Харин авсан зээлээ төлөх чадвартай байх хэрэгтэй.  Гэтэл  өртэй байх  нь дааж давшгүй зүйл гэсэн ойлголт нийгмийн сэтгэлгээнд  бий болсон байна.  Манайх улс төр, эдийн засаг, болон нийгэм соёлын хүрээнд тодорхой  шилжилт хийсэн.  Харин одоо хүмүүсийн оюун санаа болон сэтгэлгээг өөрчлөх цаг нь болж. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд 40 хувь нь ямар ч үүрэггүй байдаг гэсэн  хариулт давамгайлсан. Нэг талаас улс төрийн оролцооны хувьд хангалттай харагддаг  боловч идэвх оролцоо ойлголт дутмаг байна. Цаа­шид эмэгтэйчүүдийн төрийн бус  байгууллага болон тэдгээ­рийн нөхцөл байдлыг  чадавх­жуулах нь нэн тэргүүний зорилт болжээ. Мөн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг шинэчлэх цаг нь болсон.

МАН-ын зөвлөхүүдийн танхимын Нарийн бичгийн дарга Ж.Сауле баруун аймгуудад хийсэн судалгааны багт ажилласан юм. Тэ­рээр судалгааны явцад эмэгтэйчүүдийн аж амьдрал ямар байсан тухай ийн ярьсан.
Манай улсын эмэгтэйчүү­дийн  амьдралын чанарын судал­гааг  дээд тал нь 10 хувиар дүгнэх байсан. Гэтэл  хоёр  хувьтай гарсан нь эмгэнэлтэй байна. Бид да­раахь байдлаар тоймлон судалгаа явуулсан.  Эдийн засаг, нийгэм дэх байр суурь болон ажилгүйдэл, эрүүл мэнд, нийгмийн даатгалд оролцож буй зэргийг авч үзсэн. Судалгаанаас харахад эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд  орон нутгийн эмэгтэй­чүүд 70  гаруй хувь нь хамрагдаагүй байсан. Энэ нь хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүд наад  зах нь тэтгэвэр  тэтгэмж авч чадахгүйд хүрээд байна. 

Баруун аймагт ихэвчлэн нийгмийн цөөнх болсон эмэгтэйчүүд ямар нэг байд­лаар гадуурхагддаг байна. Тухайлбал, казах, урианхай,  дөрвөд болон тува, захчин эмэгтэйчүүдийн гадуурхагдахад нутгийн аялга нөлөөлдөг гэж ярьж байлаа. Баруун аймагт  ажиглагдсан дутагдалтай зүйл нь төр засагт эмэгтэй хүний оролцоо ердөө 0.8 хувьтай гарсан. Жишээ нь, орон нутагт сонгуульд  нэр дэвшихэд эмэгтэй хүнийг ялгаварлах тал бий. Тэгэхээр энэ асуудалд НАМХ төдийгүй Засгийн газраас арга хэмжээ авах хэрэгтэй. Харамсалтай нь,  Жендерийн хороог татан буулгаснаар тэгш байдлын талаар цаашид Монголын төрөөс авах  арга хэмжээ эргэлзээтэй болсоор байна. Мөн төрөөс малчдын талаар баримтлах бодлого гэж гарсан боловч өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй. Энэ бол хүн рүү чиглэсэн  бодлого байсан. Гэсэн хэдий ч  огт хэрэгжихгүй байгаа нь малчдын дунд явуулсан судалгаагаар харагдаж байсан гэлээ.

0 Сэтгэгдэл
denduu baga yumaa 200 evro tentsuu yum shig bnaa bi 1500evro avdag sariin tsalin germand
ЭР ЭМГҮЙ БҮГД Л БАГА ЦАЛИН АВДАГ ДАА.
МОНГОЛД ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС БОЛ ЖИНХЭНЭ УТГААРАА ЯМАР Ч ҮНЭЛГЭЭ МУУТАЙ ГЭЖ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС ЯРЬСАН ЭНЭ БОЛ ХУДЛАА СУДАЛГАА БАЙНА.ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД БАГА ЦАЛИНГААР АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРӨӨ ДУТУУ ҮНЭЛҮҮЛЖ БАЙГАА ШҮҮ
жижиг дунд үйлдвэрийг дэмжээд байхаар ингэхгүй яах вэ дээ тэнд чинь ихэнх нь эмэгтэйчүүд л ажилладаг арай нэг овсгоотой шулуулж байгаагаа ойлгосон нь хувиараа хийгээд явж байгаа ер нь бол жижиг дунд үйлдвэр гэдэг нь боолын 21 зууны хувилбар шүү
400 ABCH CHADAHGUI HUMUUS BAIGAA SHDE
Хамгийн их уншсан