Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цадиггүйг цээрлүүлэх хүсэл, мэдэл алга гэж үү

   “Шийдлийн Засгийн Газар”-т Ардын нам багтаж нэг төлөөлөл нь Зам тээврийн яамыг эзэгнэнгүүт орон нутгийн тухайлбал Орхон аймгийн тээвэр, авто замтай холбогдсон нэгэн этгээд “Чоно борооноор, хулгайч сиймхийгээр ”гэдэгчлэн толгойгоо өндийлгөж, “Дарга болно, тамга атгаж талыг уул болгоно, уулыг тал болгоно” хэмээн ойворгонтож эхэлжээ.

    Боловсон хүчний судалгаагүй эсвэл мэдээллийн хомс байдлаа нөхөлгүй бүүр нүдээ аниад нэг намынх гээд цадигаа алдсан нөхрийн толгойг илээд тавьчихвал баларлаа гэсэн үг.

Орхон аймаг даяар тээвэр авто замын газрын улсын байцаагч Т.Ариунболд гээчийн яс чанарыг мэддэгтээ ингэж гасалцгааж байгаа юм. Мань хүн УМХГ-ын 085 тоот /индекс 062/ үнэмлэхээр 2008 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн оныхоо 07 сарын 15 хүртэл Зам тээвэр, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ тээврийн үйлчилгээний төвийн Орхон аймаг дахь салбарт авто тээврийн хяналтын улсын байцаагчаар ажиллажээ.

Ердөө 4-хөн сар. Төлөвшил, зан авир нь тэсгээсэнгүй тус салбарын даргын  2008 оны 07 сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалаар “...улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн...” үндэслэлээр чөлөөлөгдөн эрхээ хасуулсан байна.

    Нягтлангийнхаа өрөөнд хууль бусаар нэвтэрч оношилгооны дүгнэлтийн хуудсыг хулгайгаар хэвлэж ашигласан нь баригдсан хэрэг. Улсын байцаагчийн үнэмлэх тэмдэг нь хураагдсан бүр эрүүгийн хэрэгт татагдах ёстой байсан Т.Ариунболд ямар замаар эргээд Орхон аймгийн Тээвэр авто замын газрын нөмөр нөөлөгт очсон нь ойлгомжгүй.

    Даварсан хулгайч даварсаар, үйлдлээ зассангүй тээвэртэй холбогдсон жирийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг дарамталсаар, залилсаар 2014 онд аймгийн цагдаад шалгагдсан ч бас л үл мэдэгдэх замаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзуулж чаджээ. Азаар Орхон аймгийн прокурор Ж.Мөнхжаргал Т.Ариунболдод холбогдох материалыг дахин шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн байна.

Увайгүй, төрийн албан хаагчийн наад захын ёс зүйгүй энэ этгээд жолооч нараас дүгнэлт гаргуулахад 130.000 төгрөг, шугаманд оруулж өгнө хэмээн 1.000.000 төгрөг гэхчлэн удаа дараагийн үйлдлээр гэмт хэргийн шинжтэй цөөнгүй зөрчил гаргасныг нотлосон гомдлууд шийдвэрлэгдэхгүй удсаар...

Ажлаас нь түр ч болов чөлөөлж хэргийг нь шалгуулах гэсэн хүсэлтэй дарамтлуулсан иргэд хүлээсээр...

Баримт нотолгоо дүүрэн, авир үйлдэл нь тод томруунч “эрх бүхий байгууллагын шийдвэр хүлээж буй” гэдгээр хаацайлагдаж эцэстээ Зам тээврийн яамны харъяа Авто тээврийн үндэсний төвийн Орхон аймаг дахь салбарын даргын суудал руу шунаж хөөцөлдөж яваа Т.Ариунболдод холбогдох яам нь төрийн өмнөөс шийтгэл хүлээлгэж, шудрага ёс тогтоох цаг нь болжээ.

С.Ренчинбат

0 Сэтгэгдэл
turiin alban haagcn bolloo gej tangarag urgudug bish biluu getel bodit baidal deer shal uur baidag oilgohgui bna ene nuhuriig arga hemjee awcn turiin albanaas huuh estoi bishuu
mongolchuud sayhaniig boltol busdiig sonsdog baisan shuu!uneheer aimaar asuudal tsuuhun mongold tulj irsen shuu!16-ond uhaantai baigaarai!
Ийм хүнийг төрийн албан хаагч гэж хэлэхэд хэцүү л юм байна да.
iim baidlaar turiin ajil yah bolj bna ydarsan ard tumeniig daramtalj mungu oldog hetsuul yum bna da
Ene gar erdenet hotiin maani neriig baastaad bas toriin alban haagch arai iim ochuuhen baij bolohgui ee. avilag avna huuli zorchono tegeed ajlaa hiigeed yavaad bdag..... zaluu hun ichih nuur bhgui, yaj irgeded uilchleed ajil hiij bga nertei yavaad bna. Oort chini heden money ogvol duugee hot hoorondiin teevert oruulj blh ve
Ertnii avilgagch nuhurdu ichdeggui l yum bhda
Хамгийн их уншсан