“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ
Улаанбаатарт -3 градус хүйтэн
Хан-Уул дүүрэг 5 тэрбум төгрөгөөр зам цэвэрлэгээний автомашин авахаар ТЕНДЕР зарлажээ
УГТЭ-т жилд 24 мянга гаруй хүн хэвтүүлэн эмчилж, 6500 орчим мэс засал хийдэг
Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн цахимжилтыг АТГ-аар шалгуулна
Нислэгийн үеэр ухаан балартсан нисгэгч 14 саяын нөхөн төлбөр нэхжээ
Америкийн агаарын тээврийн JetBlue компанийн нисгэгч Клейтон Осбон компанийнхаа удирдлагаас 14 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. 2012 оны гуравдугаар сард тэрээр нислэгийн үеэр ухаан балартаж албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул хэвийн биш байхад нь нислэгт томилсон хэмээн одоо ийм нөхөн төлбөр шаарджээ.
Тэгэхэд 135 зорчигтой онгоц жолоодон агаарт гарсныхаа дараа Осбон янз бүрийн зүйл ярьж, хэвийн биш болоод хоёрдугаар нисгэгчдээ удирдлагаа шилжүүлээд өөрөө зорчигчдын салонд орсон байна. Тэрээр ямар ч учир холбоогүй үгс хашгирч, “Иран, Ирак, онгоцонд бөмбөг байгаа” хэмээн “дөвчигнөжээ”. Зорчигчид Осбоныг барьж харин хоёрдугаар нисгэгч нь онгоцыг Техаст буулгасан байна.
Осбоныг эмнэлэгт хүргэсний дараа сэтгэцийн эмч нар түүнийг “Өөрийгөө захирч чадахгүйд хүрсэн сэтгэцийн гажиг” гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүнийг тэнд нь эмчилгээнд үлдээж, өөр нисгэгч дуудахад хүрчээ.
Харин одоо нисгэгч Осбон компанийнхаа удирдлагыг буруутай гэж үзэж байгаа нь энэ гэнэ.

0 Сэтгэгдэл
zochin
Zaillul setgetsiin uvchtei yum chine iimerhuu l yum hiine sh dee
2015.03.31