Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говийн нутгаар 14 градус хүрч дулаарна

Нийслэл хотод өнөөдөр үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын сав газраар 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан