Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Амгаланбаатар: Хурдан морь унаснаас үүдэн үргүй болсон 30 орчим насны хоёр залуу надад хандсан


-Үрийн шингэн дэх эсүүд нь бэлгийн зам туулах чадавхигүй болсон байсан-

Б.ЦЭДЭВСҮРЭН

Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө газар зэрэг байгууллага, хувь хүмүүс дуу хоолойгоо өргөж, олон жил хэлэлцэж байж унаач хүүхдүүдийг зориулалтын хувцас хэрэглэлтэй уралдуулж байхаар болсон билээ. Энэ бол ахиц дэвшил. Гэхдээ эдгээр нь тухайн хүүхдийн эрүүл мэндийн баталгаа болж чадахгүй байна. Монголын Анагаах ухааны академийн академич, АШУ-ы доктор, профессор Д.Амгаланбаатартай уулзаж унаач хүүхдийн эрүүл мэндийн талаар ярилцлаа.


-Таны судалгааны ажлуудын дундаас энэ удаа миний сонгож ярилцах гэж байгаа сэдэв бол хурдан морь унаач хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал. Уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхдүүдийг хараад халаглах хүн бий ч хурдан морь удаан хугацааны турш унаснаас үүдэн ямар сөрөг нөлөө гарч болох талаар хэн ч бодож төсөөлөх хүсэлгүй болчихсон байна л даа...
-Би ч хүүхэд байхдаа хурдан морь унаж л явлаа. Хурдан морь унаж, морин дэл дээр дарцаглаж явах шиг сайхан зүйл гэж хаа байхав. Хүүхэд ч өөрөө дурладаг. Гэтэл ор­чин үед сөрөг нөлөө их гарч байна. Миний үед зун наадмаар л ганц хоёр насны морь унадаг байлаа. Ганц хоёр сумын наадамд бас уралддаг байсан. Гэтэл 1990-ээд оноос ардчилал зах зээлд шилжиж хурдан морины уралдаан дөрвөн улиралд тасралтгүй үргэлжилдэг болоод байна. Ингэхдээ баруун, зүүн, төвийн бүс, Говь, шанх гээд үгүй ядахдаа л нэг уяач цол авахад, мянгат малчин бологсдод зориулсан гээд уралдаан тоогоо алдлаа. Гэтэл тэр болгонд хүүхэд л нөгөө морийг чинь унаж уралдана. Тэгэхдээ бүр эмээлтэй унуулахгүй юм. Морины мундаан дээр тохош шиг юм уячихаад л хүүхдээ суулгаад уралдуулдаг. Гэтэл нөгөө хүүгийн уураг нь хавчигдаад нүдэгдчихэж байгаа юм. Миний тооцоогоор нэг хүүхэд жилд 1000 орчин км зам туулж уралдаж байна. Зургаан насны морь унана. Хүүхэд юм болохоор хүсэл сонирхолдоо автана. Уяачийн өгдөг хэдэн төгрөгт урамшина. Гэтэл цаашид гарах үр дагаварыг нь хэн ч тооцохгүй байна. 8-14 насны хүүхдүүд ихэвчлэн морь унадаг. 14 наснаас эхлээд эр бэлгийн эс боловсрох ёстой. Гэтэл найман наснаас эхлээд бичил гэмтэл авч бэлгийн эсийн бойжилт саарч байна. Уурган дахь бэлгийн эсийг дарангуйлдаг цусны эс гэж байдаг. Тэр цусны эс хүүхдийн бэлгийн эсийн бойжилт саарах явцад нь идэж, уугаад, наалдуулаад үргүй болгочихдог.

-Танд энэ шалтгаанаар хоёр ч хүн хандсан гэсэн. Тэдний биед шинжилгээ хийгээд хурдан морь унаж байх үед нь авсан гэмтэл бэртлээс үүдэн үргүй болсон гэдгийг нь тогтоосон юм уу?
-30 гаруй насны хоёр сайхан залуу байна. Хүнтэй суугаад айл гэр болоод амьдрах гэтэл хүүхэдтэй болдоггүй. Яасан гээд шинжлээд үзтэл үргүй байсан. Үрийн шингэн байгаа боловч тэнд нь үр тогтоох чадвартай эс байдаггүй. Ийм болчихоод өнгөрсөн намар надад ханд­сан юм. Нэгэнт л ийм зүйл бол­чихоод байхад хурдан морь уна­даг хүүхдүүдийг эртнээс хам­гаалах шаардлагатай болж байгаа юм. Ямар хүн нартай, сартай хорвоод төрчихөөд үр хүүхдээ үзэж чадахгүй ганцаа­раа гансарч явахыг хүсэх билээ. Хү­ний хорвоогийн хамгийн дээд зовлонд тооцдог шүү дээ. Идэх, уух, өмсөх, зүүх бол са­нааных. Үр хүүхдээ үл­дээх ёс ухамсартай хүнд байту­гай мал амьтанд ч байдаг асуудал.
Дээрх хоёр залуугийн үрийн шингэнийг нь аваад тэнд агуулагдаж байгаа бэл­гийн эсийг нь тоолсон. Нэг удаа­гийн эр үрийн шингэн гур­ван миллитр байх ёстой. Тэр дотор 2-3 сая эс байх ёстой гэж оросууд ярьдаг юм. Гэтэл тэр нь худлаа юм билээ. 60-70 сая эс байдаг.

-Тэр 60-70 сая эснээс ганц нь л хүн болдог гэсэн үг үү?
-Хүн болж төрнө гэдэг чинь тийм л нарийн сонголт.

-Тэгээд шинжилгээгээр ямар хариу гарсан бол?
-Үрийн шингэнд нь эсүүд байх ёстой тоогоороо агуулагдаж байсан л даа. Гэсэн ч идэвхгүй. Эр бэлгийн эс толгойтой сүүлтэй байдаг. Гэтэл ихэнх нь толгойгоороо наалд­чихсан. Ганцаараа явж байгаагийнх нь сүүл хөдлөхгүй байсан. Үргэлж спераль маягаар хөдөлж байх ёстой байтал байрандаа л зогсоод байсан. Угтаа бол бэлгийн эс маш урт замыг туулж байж өндгөн эстэй нэгддэг. Гэтэл тэр замыг туулах чадваргүй болсон гэсэн үг л дээ.

-Шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүүхэдтэй болох олон арга бий болж байна. Энэ тохиолдол хүүхэдтэй болох өөр арга байдаг уу?
-Үргүй хүний их биеэс эсийн бөөмийг нь авч суулгадаг арга байна. Амьтан дээр ч туршаад амжилттай болсон. Гэхдээ нэг харамсалтай зүйл нь Дулмаа, Дорж хоёрын дундаас шинэ хүн гарах ёстой. Гэтэл үргүй болсон Дорж, эрүүл саруул Дулмаа хоёроос шинэ хүн үүсгэхийн тулд энэ аргыг хэрэглэхэд зөвхөн Доржийг л хуулбарлаж болно. Дулмаагийн оролцоо байхгүй. Жамаараа бол Дорж, Дулмаа хоёрын өндгөн эс нийлээд 23, 23 хромсом нь нэгдэж 46 хос хромсом бүхий шинэ хүн үүсэх учиртай. Шинжлэх ухаанд нэвтэрсэн энэ аргаар бол гормоны эмчилгээгээр “зодож” байгаад 46 хромсом агуулсан нэг бөөм бүхий эсийг бий болгоод дараа нь нөгөө бөөмөө авчихаад оронд нь үргүй байгаа Доржийн амны салстын бөөмийг хийчихнэ. Ингэхээр нөгөө эс маань үржээд хүүхэд бий болно. Гэтэл ингэж үүсгэсэн хүүхэд бол Дорж, Дулмаа хоёрын хүүхэд биш Доржийн аав, ээжээс гарч Доржийн үүсгэсэн генийн багцыг үүсэх юм. Энэ хүртэл шинжлэх ухаан хөгжчихөөд байна. Гэтэл 23 хос хромсом хэрхэн солбилцоод дундаас нь шинэ эс үүсэх вэ гэдэг нь молекулын түвшинд судлагдах том ажиллагаа юм. Энэ бүхнийг залж удирдана гэдэг тун хэцүү.

-Доржийг хувилсан ч хамаагүй хүүхэдтэй болохыг хүсвэл яах вэ. Дээрх аргаар Монголд хүүхэдтэй болох боломж бий юу?
-Дэлхийн технологи ороод ирлээ гэхэд монгол хүн сураад л хийнэ. Гэхдээ сая Англид нэг хууль батлагдлаа. Хүүхэд хоёр ээж, нэг аавтай байж болно гэсэн. Эмэгтэй хүний эм бэлэг эрхтний хүүхэд тээх хэсэг нь дутмаг хөгжилтэй байх тохиолдол бий. Тийм тохиолдолд хэрхэн хүүхэдтэй болох вэ гэхээр саяын аргаар шинэ эс бий болгоод өөр эмэгтэйд суулгаж, арван сар тээлгээд хоорондоо тохиролцож төрүүлнэ. Аав, ээжийнх нь эс эрүүл учраас төрсөн хүүхэд энгийн хүүхэдтэй адилхан аав, ээжийнхээ удмын мэдээллийг хадгалсан хүүхэд төрнө гэсэн үг. Үүнийг Англид цааргалж байгаад хуулиараа зөвшөөрсөн. Энэ аргаар Монголд ч гэсэн хэд хэдэн эмнэлэгт хүүхэд төрүүлж байна. Өртөг нь 5-10 сая төгрөг болдог. Эрхтэн шилжүүлэн суулгахаас ч амархан ажиллагаа.

-Дээр ярьсан аавыг нь хувилж хүүхэд гаргах арга надад жаахан ойлгомжгүй санагдлаа. Гадаад төрх, бие хаа гээд яг л аавыг нь хувилсан хүүхэд төрөх үү?
-Тэгнэ. Гэхдээ тархины үйл ажиллагаа нь л өөр. Тархины хөгжил хүний нийгмийн амьдралд хэрхэн оролцож байгаагаас хамаарч явагддаг учраас аавтайгаа адилхан ч бодол санаа, хайр дурлал нь өөр гэсэн үг. Гэтэл үүнийг дагаад нэгэн сөрөг ойлголт гарсан. Тэр нь баян хүмүүс өөрийгөө хувилж хүүхэд төрүүлээд насанд хүрэхэд зүрх нь муу бол зүрхийг нь авах, гар нь муудсан бол гарыг нь авч өөртөө шилжүүлэн суулгаж магадгүй. Хүнийг сэлбэг маягтай болгож магадгүй гэсэн үүднээс НҮБ-ын конвенцоор хориглосон. Англид гарсан хууль бол өөр л дөө. Энэ том асуудлын нэг булан нь.

-Тэгэхээр манайд бол үргүй болсон аав хэзээ ч хүү­хэдтэй болж чадахгүй нь ээ?
-Тийм ээ. Хууль эрхзүйн хувьд ч тэр. Дээр хэлсэнчлэн биеийн эснээс бэлгийн эсийг гаргаж авах боломжийг одоохондоо хайж л байна. Биеийн эснээс л төмсөг, өндгөвч хоёр үүсдэг. Тэнд бэлгийн эс боловсорно. Биеийн эс чинь өөрөө хос 23 хромсомоос бүтдэг. Гэтэл тал эсийг нь орхиод 23 сондгой бэлгийн эсийг л тэр 46 хромсомоос гаргаж авах гэж хайж байгаа юм. НҮБ-аас конвенц гаргаж хорьчихсон байхад бид хүүхдүүдээ энэ эрсдэлээс л урьдчилан сэргийлэх шаардлагатай болоод байна.

-Манайхан бол морио уралдуулахаа болино гэж байхгүй. Таныхаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах вэ?
-Морийг эмээлтэй унуулах шаардлагатай.

-Одоо эмээл хэрэглэдэг болсон...
-Намайг харж байхад ялангуяа айргийн тавд орж байгаа морьдод эмээл харагдахгүй л юм билээ. Томчууд өөрсдийн хязгааргүй хүслийг нялх хүүхдэд хүчээр тулгаж байгаа хүчирхийллийн нэг хэлбэр. Сайн дурын үндсэн дээр юм шиг харагдаж байгаа ч эрүүл мэндэд аюултай заналхийлэл гэсэн үг.

-Хоёулаа морь унаснаар гарч болох үр нөлөөг маш холынхоос нь эхлээд ярьчихлаа. Тэгвэл арай ойртуулъя л даа. Хоёр ч хүний гадна бэлэг эрхтэн нь насанд хүрсэн ч хөгжөөгүй тохиолдол бий. Энэ морь унаснаас үүдэж болох уу?
-Бололгүй яах вэ. Төмсөг нь гэмтэл аваад хөгжихөө больчихоор гадна эрхтэн нь ч гэсэн хөгжихөө больчихдог. Эр хүний хөгжлийн үе шатандаа мэдээж гологдож л байгаа юм. Тийм хүн байна. Дөрвөн хүн бүртгэж авсан. Том хүний бэлэг эрхтэн рекц болсон үедээ урт нь 10-12 см урт, диаметр нь 2.5-3 см байх ёстой. Гэтэл энэ хэмжээнд хүрэх нь байтугай жижиг эрхтэнтэй хүн байна. Зарим нь гэр бүлтэй болоод хүүхэд гаргасан байдаг. 

-Хурдан морь байнга унаснаар бие эрхтэнд гарч болох өөрчлөлт үүгээр зог­сохгүй...
-Хурдан морь унасан хүүхдийн элэг үргэлж сугс­рагддаг. Үргэлж уруугаа харж хэвтээд, хүйтэн жин тавьдаг болчихдог. Аргагүй л дээ. Том хүний элэг 1.5 кг байлаа гэхэд хүүхдийнх тэрнээс дутахгүй. Бараг 1.1 кг жинтэй байгаа. Тэгэхээр доргилт нь илүү байна гэсэн үг. Элэгний эмгэг үүсч, манай орон дэлхийд тэргүүлж байгаад хурдан морь унасан хүүхдүүд ч хувь нэмрээ оруулж байна. Гэмтэж, бэртсэн элэг элдэв өвчлөлд өртөх нь амархан. Тэгээд бусад эрхтний өвчлөл ходоодны өрөвсөл, цөсний хүүдийн суналт, бөөрний эмгэг зэрэг нь доргилтоос үүдэлтэй.

Тал нутгийнхан маань морь унаад явахдаа бараг 10 метр бүсээр өөрийгөө баадагнаад явдаг. Гэтэл баруун аймгийнханд тэгэх шаардлага байхгүй. Мориор удаан шогших газар байхгүй. Тал нутагт үргэлж шогшсоор байтал доргилт өгдөг. Гэтэл хурдан морины хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг боддоггүйн жишээ хувцас нь дээр ч гардаг. Зориулалтын хувцас өмсгөх ёстой гэхээр тэр доргилтыг нь ч тооцсон юмгүй нэг ажлын хувцас шиг юм өмсүүлж нэгнийхээ нүдийг хуурсан болдог. Мөн давхиж байгаа мориноос унаж тархи толгойндоо бэртэл гэмтэл авснаар хожим нь сааталд орж хичээл, сургуульд сурч чадахгүй байгаа тохиолдол байна уу, байна. Тэгэхээр өвлийн улиралд ерөөсөө л уралдаан зохион байгуулахаа болих шаардлагатай. Хөлдүү газарт хүүхдүүд унавал бэртэл гэмтэл нь ч их. Морины давхилт ч хатуу болно. Бид хүүхдээрээ тоглоод байна гэдгийг аль аль талдаа бодох цаг ирсэн. Хүүхэд төрүүлчихээд түүгээрээ тоглож, тийм уйтгар гунигтай амьдралд оруулж болохгүй биз дээ. 1921 онд монголчуудыг 500 мянга байхад дэлхий даяар Монгол орон устах нь гэж ярьж байсан гэдэг. Хэдийгээр одоо гурван саяуулаа болоод өнөр өтгөн болж байгаа ч гэсэн бид биологийн чанарын асуудал дээр анхаарал хандуулах болоод байна. Энд унаач хүүхдэд тулгамдаад байгаа дээрх асуудалд ч гарцаагүй хамаарна.
Цаашид энэ талаар бид сурвалжлан хүргэх болно.

0 Сэтгэгдэл
Манай монгол эмч эрдэмтэд доктор профессор л гэх юм үнэндээ монголд үндэстнийхээ төлөө яг ямар сэдвээр эх орондоо ийм хэрэгтэй юмаар хамгаалаа гэж бичих хэрэгтэй баймаар юм.Ер нь нэг орос номыг л хэдэн талаас нь орчуулаад л цол авдаг юм шиг байгаа юм даа энэ том том док проф сууд нэг л ноотой
Энэ хүн эмч биш, монгол хүн ч биш Монгол эрчүүд дээр үеэс морио зайдан унаж байсан яагаад гэвэл хурдан морь эмнэг адууг хүүхдүүд унахдаа зайдан унах нь аюул осол гарах нь эмээлтэй унаснаас бага байдаг юм.бид хүүхэд байхдаа даага шүдлэнгээ дандаан л зайдан эмээлгүй унадаг байлаа Одоо тэрний буруу муу гэсэн зүйл алга. Монгол монголоороо байг их мэдэгч нар минь ээ. Морь унаж хонь хариулж үзээгүй нөхөд л элдэв янзын юм их ярих юм худлаа их бичих юм
mongolchuudig malnaas n salgah gsn oroldlogo genu yu soliorood bgan be ur huuhdiin chin toloo heljiin malnaas chin salgaad ene hun yu hojhiin mal ym yrihiimaa zgr l uridchilan sergiilj ersdelees hamgaalj bna
Манай монгол эмч эрдэмтэд доктор профессор л гэх юм үнэндээ монголд үндэстнийхээ төлөө яг ямар сэдвээр эх орондоо ийм хэрэгтэй юмаар хамгаалаа гэж бичих хэрэгтэй баймаар юм.Ер нь нэг орос номыг л хэдэн талаас нь орчуулаад л цол авдаг юм шиг байгаа юм даа энэ том том док проф сууд нэг л ноотой
olon talaas ni haraachdee. neg ch hun huuhedgui ch gej baih shig. hamgaalaltgui udaan hugatsaagaar mori untaj baigaa ni urguidliin neg huchin zuil bolohoos bish shaltgaan ni bish!
Chi uuruu hudlaa pizdaak bna
Hudlaa *****.tegvel mongoliin erchuud neg ni ch huuhedgui baih baisan bailgui .mongoliig malnaas ni salgah gesen pizduk baina
Энэ хүн эмч биш, монгол хүн ч биш Монгол эрчүүд дээр үеэс морио зайдан унаж байсан яагаад гэвэл хурдан морь эмнэг адууг хүүхдүүд унахдаа зайдан унах нь аюул осол гарах нь эмээлтэй унаснаас бага байдаг юм.бид хүүхэд байхдаа даага шүдлэнгээ дандаан л зайдан эмээлгүй унадаг байлаа Одоо тэрний буруу муу гэсэн зүйл алга. Монгол монголоороо байг их мэдэгч нар минь ээ. Морь унаж хонь хариулж үзээгүй нөхөд л элдэв янзын юм их ярих юм худлаа их бичих юм
olon talaas ni haraachdee. neg ch hun huuhedgui ch gej baih shig. hamgaalaltgui udaan hugatsaagaar mori untaj baigaa ni urguidliin neg huchin zuil bolohoos bish shaltgaan ni bish!
Chi uuruu hudlaa pizdaak bna
Saihan yaria bna. Manai bagsh ch mundag shuu. Hajuud ni l zogsohod boon energy yarij bgaa ug bur ni tseejilchih yumsan gej boddog shuu. saihan hun.
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан