Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Англи хэлтэй парламент

Н.УУГАН

Японд болсон гамшгийн эсрэг дэлхийн III хуралд манай Шадар сайд У.Хүрэлсүх албаны бусад төлөөлөгчийн хамт оролцож, эх орондоо ирээд “хөөрхөн” сенсааци дэгдээгээд амжсан. Дэлхийн 187 орны төлөөлөгчид оролцсон энэ удаагийн хуралд 20 орны төр засгийн тэргүүн 100 гаруй сайд оролцсон бөгөөд манай сайд англиар илтгэл тавихдаа араасаа хэл ам дагуулна гэдгээ тун сайн мэдэж байсан ч У.Хүрэлсүхийн зоригийг дэлхийд таниулахаар тайзан дээр гараад англиар ээрч мууран ичилгүй уншчихсан юм байх.  Төрийн ордонд түмний нүдэн дээр халдашгүй бүрэн эрхт УИХ-ын эрхэм гишүүнд ухамсрын шанаа амсуулдаг түүнд энэ ч харин ёстой хүүхдийн тоглоом байсан биз.

Тэгж яривал бусдыг бодвол Австралид нэг жил гаран амьдарсан, гадаадын олон орноор галгиулж явсан нэгэн учраас англиар ус цас гэж хэлэхгүй ч уншчихтайгаа гэж Шадар сайд маань өөртөө эрдсэн биз. Ямар ч байсан дэлхийн өмнө зогсч байгаад илтгэлээ англиар уншчихсан догь эр гэж байгаа. Манай улс төрийнхөнд гадаад айлчлал, элчин сайдуудтай уулзахдаа шууд англи хэл дээр чөлөөтэй ярилцах ёстой гэх нэгэн үлгэр жишээг Ерөнхийлөгч маань бодит жишээгээр үзүүлсээр нэлээн хэдэн жилийг үдээд байгаа нь нууц биш.

Харвардад сурсан эр гэж тэрээр хаана ч очоод хэнтэй ч ярилцсан англи хэлний тал дээр бараг орчуулагч шаарддаггүй. Сайд нар маань ч түүний жишгээр эхнээсээ ийн англиар ярьж эхлээд байгаа юм. Цаашдаа улс орон маань хямарсан байгааг анхаарч анзаараад УИХ-ын эрхэм гишүүдийн гадаад томилолтод ч орчуулагч гэсэн орон тоог үгүй хиймээр санагдав. Учир нь, Их хурлын эрхэм гишүүдийн 85 хувь нь англи, орос хэлтэй юм билээ.
Сайд нараас АН-ын генсек асан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат л орос хэлтэй. Ингээд эрхэм гишүүдийн хэлний түвшинг сонирхож, “нээлттэй парламент”-аас өөрсдийнх нь бөглөсөн анкетыг шүүв.

 Уул уурхайн бизнесээр алдартай Д.Бат-Эрдэнэ гадаад хэлний тухай анкетдаа огт дурдаагүй байв. Мөн Х.Тэмүүжин гишүүн энэ тухай дурдаагүй ч их сургуулийн багш байсан хуульч, судлаач түүнийг англи хэлтэй гэдэгт 100 хувь итгэлтэй байна.

Харин хуучин бууны хугархайнууд буюу УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Л.Цог нар зөвхөн орос хэлтэй гэсэн бол шинэ гишүүн Б.Наранхүү хэлний мэдлэгээ дээшлүүлж амжаагүй яваа бололтой. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил, Ш.Түвдэндорж, Х.Болорчулуун нар англи хэл “сураагүй” гэжээ. Магадгүй сурах нас нь өнгөрсөн гээд сонирхоо ч үгүй биз. МАН-ын дарга М.Энхболдын хувьд хуучны школтой орос хэлэндээ гарамгай нэгэн аж.
Эндээс харвал манай Их хурлын эрхэм гишүүдэд англи хэлний орчуулагч огт шаардлагагүй юм байна. МАН-ын лидерүүд хийгээд хууччуулын хувьд жаахан асуудалтай ч залуу гишүүдтэйгээ явахад хэл усанд санаа зовох хэрэггүй гэдгийг хэлэх хэрэгтэй аж. 

Уг нь дипломат ёсонд ажил хэргийн албан уулзалт, айлчлалын үед заавал англи хэлний орчуулагчаар дамжиж харилцах ёстой гэдэг. Гэхдээ Монгол Улс хэмнэлтийн горимд орчихсон, дээр дооргүй тэвчиж болох бүх зардлаа хэмнэе гэж байгаа өнөөгийн нөхцөлд дэлхий нийтэд англи хэлээрээ гайхуулъя л даа.
 Манай УИХ-д ийм мундаг эрхэм гишүүд сонгогдсон гэж сонгогч бидний хэсэг ярьж, “бахархаад”, харин эрхэм гишүүд маань олон улсын хурал цуглаан уулзалтад суухдаа гарамгай англи хэлээрээ гайхуулаад баруун солгойгүй англиар “чалчиг”.

0 Сэтгэгдэл
ГАДААДАД БОЛОСРОЛ ЭЗЭМШСЭН НЄХДЇЇД ЭХ ОРНОО ДООШи хийхээс єєр ТОМ ЗОРИЛГО хїсэлгїй болж
сур сур бас дахин сур сайдаа чамаас ичиж үхлээ энэ сурагчид ард түмэнээсээ их хоцорж дээ хөөрхий
Хамгийн их уншсан