Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайн үзэсгэлэнд “Оюу толгой”, “Эрдэнэс Таван толгой” ХХК-иуд хөтөлбөрүүдээ танилцуулна

Манай улс “Mongolia Mining”  олон улсын уул уурхайн үзэсгэлэнг тав дахь  жилдээ  зохион байгуулна. Уг үзэсгэлэн ирэх сарын 1-нээс “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Үүнд 15 гаруй орны 120 орчим компани оролцож өөрсдийн тоног төхөөрөмжийг танилцуулах юм. Энэ үзэсгэлэнд манай улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, Франц, ОХУ зэрэг улсын төлөөлөгчид оролцоно. Мөн Туркийн “Rubex Групп”, “Aumund Holding B.V”, Японы “Mitsubishi materials trading Corp”, Хятадын Тяньжиний “Олон улсын уул уурхайн хөрөнгийн бирж” оролцохоор бүртгүүлжээ. Тухайлбал, АНУ болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын худалдаа хөрөнгө оруулалтын компаниуд  хүрэлцэн ирэх юм. Эдгээр компани  уг салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж нийлүүлэгчийн  төлөөлөл аж. Тус үзэсгэлэнд дээрх компаниуд уул уурхайн кэмп, кэйтэрингийн үйлчилгээ болон зам барилгын хүнд машин механизм, баяжуулах, боловсруулах үйлдвэр, цахилгаан хангамжийн  тоног төхөөрөмж зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулана. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны уулзалт,зарим  төслийн танилцуулгыг хийх юм. Энэ жилийн үзэсгэлэн зөвхөн уул уурхай гэлтгүй зам, барилга гээд дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарынханд нээлттэй  гэлээ. Үүнээс гадна тус үзэсгэлэнг  хамтран зохион байгуулагч “Эрдэнэс Монгол”, “Оюу толгой”, “Эрдэнэс Таван толгой” зэрэг ХХК төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам шаардлагын тухай ярилцана. Бас уул уурхай, зам, барилгын салбарын ханган нийлүүлэгчидийн санаа бодлыг хуваалцах юм байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан