Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Занданшатарыг Баянхонгор аймгийн сонгуулийн хороо бүртгэсэнгүй

Баянхонгор аймгийн сонгуулийн хорооноос тус тойрогт МАН-аас нэр дэвших эрх авсан Г.Занданшатарыг бүртгэхгүй гэсэн байна.  Г.Занданшатар өнгөрсөн сард тойрогтоо ажиллаж явахдаа иргэдэд гэр олгосон нь УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж тус аймгийн Ардчилсан нам үзэж, гомдол гаргасан аж. Гэхдээ нэр дэвшигчийн зүгээс тайлбар хийхдээ “Иргэдэд олгосон гэрүүдийг аймгийн Халамж үйлчилгээний хэлтсээс улсын төсөвт тусгасны дагуу олгосон” гэж байгаа юм. Тэр үеэр тойрогтоо ажиллаж таарсан Г.Занданшатар сайд гэр олгох үед байлцсан гэнэ. Гэхдээ гэр олгох үеэр сонгуулийн сурталчилгааны цаг хугацаа эхлээгүй, намууд ч нэр дэвшигчээ эцэлсэн тодруулаагүй байсан учраас хуульд харшлах зүйл байхгүй гэж нэр дэвшигч өөрөө тайлбарлаж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан