Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмээлтэй хазаартай морийг эзэнтэй нь багтаасан эр

Н.БАТ

Монголын Залуучуудын холбооны V их хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Хурлаар бичил Засгийн газар байгуулах шахсан гэхэд хилсдэхгүй. Тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатыг АН-ын гаралтай албан тушаалтан гэдгийг нийтээрээ мэднэ. Харин энэ удаагийн хурлаараа тэрээр ерөнхий нарийн бичгийн даргаараа МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч О.Алтансүхийг томилов. Мөн Монголын оюутны холбооны ерөнхийлөгч  түүний дэд ерөнхийлөгчөөр ажиллах автомат дүрэмтэй болов. Ингээд тэрээр өөрийн армийг зузаатгалаа. Түүний “арми” Ч.Сайханбилэгийн Засгийн газар шиг “хамтарсан” боллоо.

Залуучуудын холбоо­ны тавдугаар их хурал ерөнхийлөгчийнхөө таван хуудас илтгэлээр үндсэн үүрэг зорилгоо нэгтгэн тодорхойлсон бололтой.  Залуучуудын холбооны дүрэм, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын төсөл, “Монгол залуу хүн” хөтөлбөр, байгууллагын ойрын болон дунд хугацааны бодлого, үзэл баримтлал үйл ажиллагааны үндсэн чиглэл зэрэг олон чухал баримт бичиг, нэн шаардлагатай тогтоолуудыг хэлэлцэн баталсан гэж ерөнхийлөгчийн тодорхойлсон илтгэл өөрсдийн алдсан, мартсан, гажуудуулсан алтан үнэний тухай  хэлэлцүүлэг байсан гэв.

Гэвч үнэндээ түүхийн ухааны нэгэн лекц болчихсон гэж харж болмоор санагдав. Монголчуудын түүхэн тэмцэл хийгээд  УИХ-ын танхим, сайдын сэнтийд суух шунаг бодолтнуудын тухай өгүүлж эхэлсэн “лекц” нь  “Бидний түүхэн зоригдол ба алтан үнэн” гэсэн хоёрдугаар хэсгээр үргэлжлэв. Зоригдол гэдгийг зорилго зорилт гэж ойлгоод үргэлжлүүлэхийг хүссэн ч дотор нь буй өгүүлбэрүүдэд төөрч орхилоо. Тэрээр “Монголын нууц товчоо”, “Их эзэн Чингис хааны алтан дээд ГЭР ИЭ” “Төрийн найман цах аялгуу”, “Хөх Монголыг нийхэмээр бардаах хутагтай Их засгийн алтан  дээд үнэний аялгуу” зэрэг өв сургаалиудыг нарийн судалж илтгэлдээ тусгасан гэнэ. Ингээд түүний эртний сургааль бүхий гэж тодотгосон гайхамшигт илтгэлээс хуваалцъя.

“...Бид өнөөгийн нийгэмд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа элдэв янзын бэрхшээлүүдийн учир шалтгаан, түүнээс гарах арга замуудыг онолын өндөр түвшинд онож гэгээрүүлэн хэрэгжүүлэх болно. Хүн төрөлхтөн мунхаглалын замаар орсон болохыг яс махандаа хүртэл бүрэн ойлгож, “мунхаглалын гадаад илрэл нь өстөнгүүдийн талцаан” болохыг бүрэн гүн гүнзгий мэдэрч, өөрсдийнхөө өнөөгийн арчаагүй байдлаасаа ичнэ. Хөх Монголын иргүнийг нийхэмээр бадраах хутагтай нэүрит засгийг амин чанараар нь байгуулах гэж юу болох тэр нь хэрхэн үл тасрах долоон голтой болж яаж эрчимнэн, ард түмнэ бадраадаг болон өнөөдөр бид төрөөрөө хэрхэн гутаагдаж уруудан доройтож байгаагийн учир шалтгааныг танин мэднэ...” хэмээн түүний илтгэл цааш үргэлжлэв. Гэнэт өөрийнх нь үг ч юм шиг өрөөлийн сургааль ч юм шиг огцом огцом орж ирэх үгтэй илтгэл нь эртний үг хэллэг бүхий. Дундаж түвшний мань мэтийн ухаарч сэхээрэхгүй үг олон байгааг харвал залуусын арай өөр түвшинд аваачихыг холбооны ерөнхийлөгч нь хүсчээ гэж итгэлээ. 12 жилийн дараа нийтээрээ цугласан гэдгийг ерөнхийлөгч нь бүтэн 12 амьтнаар нэрлэсэн бүх жилүүдийг өнгөрөөсний эцэст Монгол Улсын нийгэмд эдийн засгийн шилжилтийн үе дуусч, шинэ үе эхэлж буй эгзэгтэй, ер бусын цагт болж байгаа хэмээн онцолсон энэ хурлын үеэр гарсан чухал баримт бичгүүдийн нэгээхэн хэсэг нь  их хурлын төлөөлөгчид батлан гаргасан тогтоолууд аж.

Бодвол гүн гүнзгий л бодож байж баталсан байх. Нэгдүгээрт МХЗ-ны ерөн­хий­лөгч Аюушийн Мөнх­ба­тын Их Хуралд тавьсан үндсэн итгэлийг сайшаан баталж, холбооны бүх шатны байгууллага, нийт гишүүнд мөрдлөг болгоно гэжээ. Бурхан минь, Н.Энхбаярын дараагийн “номер 2” аль хэдийнэ тодорчихсон юм уу гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөв.  За тэгээд Төрийн орон сууцны корпорац хийгээд Улаанбаатар хотын тамгын газарт яригдаж, төсөл хөтөлбөр нь боловсруулагдсан гэж байгаа  ипотекийн зээлийн санг Залуучууд маань бас байгуулахаар тогтжээ.  Хоёр их наяд төгрөгийн хөрөнгөтэй гэж байгаа. Төсвийн нийт орлого долоо хүрэхгүй их наядаар хэмжигдэж байхад залуучуудын орон сууцны  зээлийн сан 2 их наяд байх нь гэдэг ёстой сэрэхгүй бол сайхан зүүд гэж хэлмээр санагдах. Үндсэндээ Монгол улсын төсвийн гуравны нэг. Үүнээс гадна бас хоёр их наядаар хэмжигдэх  Инновацийн сантай болох аж. За ингээд үндсэндээ Монгол Улсын төсвийн 50 гаруй хувь нь МЗХ дээр төвлөрөх нь ээ. Үүнээс гадна төсөв мөнгө багагүй шаардах нэг зүйл бол “Залуу үе” сэтгүүлийг  айл бүрт хүргэх гэнэ. Бидэнд тарааснаар 100-гаад нүүртэй энэ сэтгүүл багадаа 2000 төгрөгөөр хэвлэгдэх биз. За 1500 гээд тооцоод үзэхэд Монгол Улсын 800 мянган өрхөд тараахын тулд нэг удаад 1,2 тэрбум төгрөг зарцуулах юм. За тэгээд болоогүй өөрийнх нь эрхлэгчээр ажиллаж байгаа “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийн хүүхэд бүрт хүргэх гэнэ. Дээрээс нь “залуучуудын” гэх тодотголтой  боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй бүүр уул уурхайн корпорац байгуулах гэнэ.

Ямар ч байсан тэрээр УИХ-д суудал горилж буй нь энэ бүх хийсвэр амлалтаас харвал илт. Залуучуудын холбоог толгойлж байгаад чимээгүй болсон нэгэн байхад Засгийн тэргүүн болсон нь бий учраас А.Мөнхбатын цээжинд эмээлтэй хазаартай морь эзэнтэйгээ багтаж л байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
сэтгүүлчдээ гэж заавал ухаж төнхөж бж санаа нь амардаг юм уу тэгвэл яадаж алдаагүй бичиж блдаа тиЙМ БЖ ХИЙЖ бгаа нэгнийгээ битгий ингэ
Энэ залуучуудын холбоонд сошиал ямар юмны алба ч гэлээ баахан хүүхэд ажилладаг болсон дуулдсан. Хөөрхий даргынхаа ярьсныг бүтнэ гэж итгэсэндээ л ингээд бичээд байгаа юм байх даа
залуучуудыг дэмждэг ганц л байгууллага байдагшдээ энийгээ жаахан дэмжээд ажилбал яасын сүүлийг үед доривтой ажлуудыг ихээр санаачилж хэрэгжүүлэх гэж чармайж яваа байгууллага шүү
уучуудын холбооны хамт олондоо ажлын өндрөөс өндөр амжилт хүсье нэгэн жил тогооноос нь хоол идэж явсан ажлын ачаал***** тийм их хөдөлмөрлөдөг бүхнийг нь мэддэг учраас бичлээ
Дундаж түвшний мань мэтийн ухаарч сэхээрэхгүй үг олон байгааг харвал залуусын арай өөр түвшинд аваачихыг холбооны ерөнхийлөгч нь хүсчээ гэж итгэлээ. 12 жилийн дараа нийтээрээ цугласан гэдгийг ерөнхийлөгч нь бүтэн 12 амьтнаар нэрлэсэн бүх жилүүдийг өнгөрөөсний эцэст Монгол Улсын нийгэмд эдийн засгийн шилжилтийн үе дуусч, шинэ үе эхэлж буй эгзэгтэй, ер бусын цагт болж байгаа хэмээн онцолсон энэ хурлын үеэр гарсан чухал баримт бичгүүдийн нэгээхэн хэсэг нь их хурлын төлөөлөгчид батлан гаргасан тогтоолууд аж.
Залуучуудын холбооны дүрэм, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын төсөл, “Монгол залуу хүн” хөтөлбөр, байгууллагын ойрын болон дунд хугацааны бодлого, үзэл баримтлал үйл ажиллагааны үндсэн чиглэл зэрэг олон чухал баримт бичиг, нэн шаардлагатай тогтоолуудыг хэлэлцэн баталсан үр бүтээлтэй олон жилийн хөдөлмөрлөсөн ажлуудаа дүгнэсэн сайхан хурал болж өндөрлөсөн
Бид өнөөгийн нийгэмд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа элдэв янзын бэрхшээлүүдийн учир шалтгаан, түүнээс гарах арга замуудыг онолын өндөр түвшинд онож гэгээрүүлэн хэрэгжүүлэх болно.togtoogood awhad iluudehgui ishlel bn saihan lets boljee
zaluuchuudiin holboonii suuliin ajluud nudend haragdahuits chihend sonsogdohuits baigaan en
zaluuchuudiin holboonii suuliin ajluud nudend haragdahuits chihend sonsogdohuits baigaan en
munkhbatiig garsanaas hoish zaluuchudiin holboonii ajil ih chanarjij jinhene zaluuchuudiin baiguullaga gedgee haruulj chadsan
Төрийн орон сууцны корпорац хийгээд Улаанбаатар хотын тамгын газарт яригдаж, төсөл хөтөлбөр нь боловсруулагдсан гэж байгаа ипотекийн зээлийн санг Залуучууд маань бас байгуулахаар тогтжээ. ene baij boloh asuudal zaluuchuudiin baiguulagaas min iimerhu sanaa hutulburuudiig gargaj heregjuulwel saihan l bn bayartai bn
yagaaad bolohgui gej saihan l sanal huseltuudiig gargasan bn shuu dee bolohgui yu baihaw heregjuuleh geed oroldwol blno shuu dee
Хамгийн их уншсан