Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаврын хуурай улирал эхэлж ой хээрийн түймэр гарсаар байна


Өвөлдөө цас багатай байсан хуурай, сүүлийн хоногуудад салхи ихтэй байгаагаас ой хээрийн түймэр гарах нь нэмэгдэж байна. Сүүлиймн хэдэн хоногт Сүхбаатар, Архангай, Булган, Увс аймагт ч ой хээрийн түймэрэ гарчээ.  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн хойш 45 км,  Арын хоолой гэдэг газарт энэ сарын 29-нд хээрийн түймэр гарч аймгийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, АТА-иас 12 албан хаагч, сумаас 36 хүн, нийт 60 хүн, зургаан автомашинтай ажиллаж, 30-ны өглөө  цураманд оруулсан байна.
Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сум нэгдүгээр баг Хавтгай модны энгэрт 2-3 хэсэг газар хээрийн түймэр гарч байна гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 29-ний орой  аймгийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч  11 албан хаагч, сум орон нутгаас 12 хүн, нийт-23 хүн, гурван автомашинтай ажиллаж бүрэн унтраасан байна.
Харин Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Шувуут” газарт гарсан хээрийн түймрийг унтраах гэж 114 хүн, 13 автомашинтай ажиллаж бүрэн унтрааж сумын хариуцлагатнуудад хүлээлгэн өгсөн байна. Булган аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Бор булан” гэдэг газар гарсан хээрийн түймрийг унтраахаар 64 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Увс аймгийн Тэс сумын наймдугаар багийн нутаг “Ногоон морин” гэдэг газар гарсан хээрийн түймрийг сум орон нутгаас 25 хүн, нэг автомашинтайгаар шөнөжин ажиллаж унтраажээ.
Хаврын хуурай улирал эхлэн, салхи шуургатай байгаа учраас үнс галын нурмаа ил задгай хаяхгүй, гал гаргахгүй  байх, автомашин, мотоциклын яндангийн оч үсрэхээс сэргийлж байхыг Онцгой байдлын алба нийт ард иргэдэд анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан