Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкчууд Путинээс илүүтэй Барак Обамагаас айж байна гэнэ


Саяхан америкийн сонгогчдын дунд явуулсан интернет санал асуулгад орлцогчдоос АНУ-д хэн хамгийн их аюул учруулах магадлалтай вэ гэж асуухад АНУ-ын Бүгд найрамдах намын талынхны 34 хувь нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс илүүтэй өөрийн ерөнхийлөгч Барак Обамагаас айж байна, тэр улс орондоо илүүтэй аюул учруулж байна гэж санал өгсөн байна. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийг тун аюултай гэж 25 хувь нь  тооцож байгаа бол Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг 23 хувь нь нэрлэжээ. Санал асуулгад оролцогсдын бодлоор бол Путин Украины зүүн өмнөд нутагт болж байгаа зэвсэгт мөргөлдөөнөөс болж л Америкт аюул учруулж болзошгүй гэж байхад Башар Асад өөрийнхөө ард иргэдийн эсрэг хлорын бөмбөг ашигласнаараа буруутаж байгаа юм.
Бүгд найрамдах болон Ардчилсан намынхан нийлээд 58 хувь нь Лалын улсыг АНУ-д шууд заналхийлсэн аюул гэсэн бол 43 хувь нь Аль-Каидаг нэрлэжээ.
Судлаачдын үзэж байгаагаар бол энэ айдас 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын суурь болно гэж байна.

0 Сэтгэгдэл
украйнд болж байгаа явдал Яахаараа хөгийн америкт аюул болдог юм. энэ улсын иргэд ХОЙД СОЛОНГОСОСС ДУТАХГҮЙ ТАРХИА УГААЛГАДАГ ГЭСЭН ЯГ ҮНЭН ЮМ БАЙНА. ҮНЭН БАЛАЙ УЛСУУД БАЙДАГ ЮМ БАЙНА
Дайны хор уршигийг биеэрээ амссан орны хувьд Оросууд ийм хзнд хэцүү үед улам нягтраж Путингийн рейтинг өсөж ард түмэн нь Америк тэргүүтэй балагтнуудын хоригыг үл тоон хөдөлмөрлөсөөр өнөөдөр эдийн засаг нь сэргэх тал руугаа орж байна. Браво.
Америк орос шиг дайнд өчнөөн сая хүнээ алдаж өчнөөн мянган хот тосгодоо балгас болгож соёлын үнэт зүйлсээ үйлдвэр заводоо сүйрүүлээгүй юм чинь ийм байхаас аргагүй. Дэлхийн хоёрдугаар дайнд Орос тэр их хохирол амсаагүй байсан бол юун Америк вэ.
ANU bol tsusan murtei aluurchid bayan evrei nariin booluud
orosod ochij ajillaj amidarch uzxd yanaa, delxiin bux oronii xumuus yagaad amerikiig songood baidag bna aa, yagaad orosiig xujaag songoxgui bna, ene l bodit unenii xaruylt bolox baix daa
барак обама ч америкийг дуусгаж байгаа даа
Обама дэлхийн дайныг Оросын бөөрөнд, Европт үүсгэхийг санаархаж байгаа тухай АНУ-ын улс төрийн хэд хэдэн зүтгэлтэн анхааруулсан байна лээ. Тэр хандлага ард түмнийх нь дотор ч байгаа л юм байна.
bid orosyydiig shyteed bdag bolxoos usa d bol orosiig barag toodog um uu syrtei um bicheed bdaggyi sh dee
Хамгийн их уншсан