Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Алтан МАН-аас Тусгаар тогтнолын ордонг нь барьцаална гэж хүсчээ

МАН гэдэг нам хуучны Лениний музейг олон жил хууль бусаар эзэмшиж, баар цэнгээний газар болгож байгаад иргэн Г.Алтангаас нэг сая долларын зээл авахдаа барьцаанд тавчихаж. Гэтэл энэ хооронд энэ барилгын эзэмшлийн тухай асуудал сөхөгдөн бүх шатны шүүхээр дамжиж явсаар төрийн мэдлийн байр гэсэн шийдвэр гарах нь тэр. Үүнд уурссан МАН-ынхан барилгыг дотор гадна талаас нь эвдлэн сүйтгэж, ёстой л нөгөө “Хэнд ч хэрэггүй балгас болгоно” хэмээн нураагаад зугтаж гарахдаа тэнд байсан музейн үнэт үзмэрүүдийг гэр гэрээдээ зөөгөөд дуусгаж орхисон.

Гэтэл иргэн Г.Алтан Ардын нам өнөө хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй байгаа учраас Лениний музейг төрд шилжүүлэх боломжгүй гээд хэрэв төр музейн барилгаа авах юм бол  оронд нь өнөөгийн МАН байрлаж  буй Тусгаар тогтнолын ордонг сольж өгөхийг хүссэн байна.

Энэ оны нэгдүгээр сард гаргасан өргөдөлдөө Г.Алтан “Маргаж байгаа байр нь МАН- д бүртгэлтэй болохыг шалгаж холбогдох газраас лавлагаа авснаар Алтан миний бие МАН-д зээл олгохдоо тухайн байрыг барьцаалан барьцаагаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэн зээл олгосон болно. МАН  одоог хүртэл миний зээлийг төлөөгүй учир барьцаа хөрөнгийг өөр бусад хүний нэр дуур шилжүүлэх нь хууль бус болно. Иймд дээрх маргаж байгаа байр нь одоогоор Алтан миний авах авлагын баталгаа болж хуулиар баталгаажсан тул Г.Алтан надыг шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү” гэжээ. Мөн “Г.Алтан миний бие МАН-д зээл өгч, МАН-ын өмчлөлийн байр /үлэг гүрвэлийн музей/-ыг барьцаалсан болно. Гэтэл энэ барилга төрийн өмч болсон тул барьцаа өөрчлөх нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв барьцааг өөрчлөх бол МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг барьцаатай эсэхийг шалгасны эцэст МАН-ын байраар сольж өөрчлөн барьцааг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн шаардлага хүргүүлсэн байна.

Монгол төрийг хохироох гэсэн МАН музейн барилгыг нь зээлийн барьцаанд тавьж, төрийн мэдэлд орохоор нь тэндээс гарахдаа эвдлэн сүйтгэж хорлосон ч өнөөдөр Төрийн 11 тэрбум төгрөг  луйвардан байж барьсан Тусгаар тогтнолын ордноо зээлийн барьцаанд тавьж магадгүй болоод байна.
2012 оны арваннэгдүгээр сард хийсэн гэрээгээр найман сарын хугацаатай авсан зээлээ өнөө болтол төлөөгүй байгаа МАН төрийн  эд хөрөнгийг болохоор айхгүй зээлийн барьцаанд тавчихдаг ч цагаа болохоор өөрийнхөө байрыг барьцаанд тавьж чадахгүй л болов уу.
Юу юугүй зээлийн барьцаанд тавьчихвал МАН-ынхан өөрийнхөө байрыг мөн л Лениний музей шиг дотор гадна талаас нь нураан сүйтгэх болов уу, эсвэл бүр шатаах болов уу.
Одоо нэг бол МАН мөнгөө төлж энэ гацаанаас гарах нь. Шударгаар явбал шүү дээ. Гэхдээ МАН-аас ийм ухаалаг шийдвэр гарна гэдэг юу л бол.
Харин бүр тэнэгтээд Лениний музей Төрийн өмч юм бол байшингаа авахын тулд Монголын төр Г.Алтанд нэг сая доллар төл гэж дэмийрч байж мэдэх л нам, хүмүүс шүү дээ. 

0 Сэтгэгдэл
Алтан минь Ардын намыг алга болохоос нь өмнө дойлуураа олж авахгүй бол 16 он дуувал дашиин шог болох нь тэр дээ
Хамгийн их уншсан