Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиагтын хилийн боомтыг оросууд 290 сая рублиэр шинэчилж засна

2014 оны арваннэгдүгээр сараас Орос-Монголын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Хиагтын боомтоор нэвтрэгчдийн тоо нэг дахин нэмэгдсэн гэж ОХУ-ын Буриад улс тооцоолжээ. Ингэж ачаалал нэмэгдэж байгаа учраас энэ оны арваннэгдүгээр сар гэхэд ОХУ-ын Буриад улс Хиагтын боомтыг шинэчлэн засварлаж тохижуулахаар болсноо Буриадын засгийн газар мэдэгджээ. “Энэ ажилд нийтдпээ 290 сая рубль зарцуулна” гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
       Энэ ажлыг гүйцэтгэх барилгын “Икат-плюс” компани зургадугаар сарын нэгэн гэхэд 260 сая рубль гаргаж ажлаа эхлэх юм байна. Тус компаний ерөнхий захирал Бато Очиров “Бид цаг алдахгүй, бүтэн хоногоор ажиллана. Энэ ажилд шаардлагатай төмөр бетон бүтцийг өөрсдөө хийх болохоор цаг хугацаа хэмнэнэ” гэж хэлсэн байна. Энд зорчигчдын вокзал, гаалийн үзлэгийн байр, авто машины үзлэгийн нүх бүхий иж бүрэн тоноглол, ажиглалтын камер бүхий ачаа, чингэлгийн үзлэгийн талбай гээд орчин үеийн  хилийн боомтын бүхий л зүйлийг иж бүрэн байгуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан