Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн ерөнхий сайд, Ким Кардашьян хоёр хамаатан гэнэ


Их Британийн Ерөнхий сайд Дэвид Зэмерон америкийн теле од Ким Кардашьяны “арвангуравдахь үеийн” хамаатан гэж мэдэгдлээ.
Британийн Heart сэтгүүлд өгсөн ярилцлагаддаа тэрээр “Ким Кардашьяны арван гурав дахь үеийн ах гэдгээ хэлээд бид хамаатан улс. Тийм ч  их хол биш байгаа биз”  гэсэн байна. Ойрын үед Кардашьянтай холбогдох уу гэсэн асуултад “Одоохондоо ийм төлөвлөгөө алга” гэжээ.

1980 оны аравдугаар арын 21-нд Лос-Анжелост төрсөн Америкийн “Клан Кардашьян”, “Ододтой бүжих үү”  теле шоуны од, жүжигчин, загвар өмсөгч Ким Кардашьяны эцэг нь нэрт өмгөөлөгч Роберт Кардашьян, харин ээж Крис Женнер. Эцгийн талаас бол армян гаралтай ч эх нь шотланд, голланд цусны хүн юм байна.
Дэвюид Кэмерон шотланд гарлын брокерийн гэр бүлд төржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан