Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зургийн групп онгоцыг нохойн хороо шиг болгожээ

Тагнуулчийн тухай “007:СПЕКТР” цуврал киноны зургийн группийн зураглаач, техникч, орлон тоглогчид мексикийн нийслэл Мехико руу тусгай онгоцоор нисч явах үедээ  архидан согтуурч, онгоцны багийн гишүүдийг дарамтлан, зорчигчийн танхимд тамхи татан нэг нь бүр онгоцны нөөц хаалганы товчлуурыг хүртэл дарж танхайрчээ.
Мексикийн Толука нисэх буудлынхан “онгоц газардсаны дараа орж үзэхэд яг л зэрлэг амьтад ачиж явсан юм шиг байлаа. Энд тэндгүй бөөлжис байсан” гэж мэдэгдсэн байна.
Энэ киноны тагнуулч Жеймс Бондын дүрд тоглох жүжигчин Дэниел Крейг болон бусад жүжигчид энэ онгоцнд байгаагүй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан