Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн өндөр настай хүн нас баржээ

Мисао Окава 2015 оны гуравдугаар сард 117 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн юм.  Түүнийг дэлхийн хамгийн өндөр настан хэмээн өнгөрсөн жил албан ёсоор зарласан юм.  1898 онд төрсөн тэрээр эрүүл мэндийн хувьд ямар нэгэн хууч өвчингүй гэдгийг эмч нар онцолж байсан билээ. Тэрээр гурван охин төрүүлсэн ч өнөөдөр нэг л амьд байгаа юм. 90 настай охин нь ээжтэйгээ хамт үр ачаараа асруулж суугаа аж. 2013 онд  түүнийг дэлхийн хамгийн өндөр настан хэмээн Гиннесийн номонд тэмдэглэжээ. Энэ амжилтын өмнөх эзэн нь Дзироэмэн Кимура мөн л Японд амьдарч байсан. Тэрээр 2011 онд 115 насандаа өөд болсон гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан