Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“А320”-ийн нислэгийн сүүлчийн мөчид хийсэн дүрс бичлэг олджээ

Францад осолдсон “А320” онгоцны ослын газраас уг онгоцны нислэгийн эцсийн мөчид хийсэн дүрс бичлэг олдсон тухай “Bild” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, уг дүрс бичлэгийг ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан шинжээчдийн нэг илрүүлжээ. “4U9525” нислэгийн зорчигчид гарцаагүй хүнд байдалд орсноо ойлгосон нь харагдаж байсан гэж Bild” сонинд онцлон дурдсан байна. Дүрс бичлэгт янз бүрийн хэлээр сандралдан хашгиралдаж байгаа нь сонсогдож байжээ. Бичлэгийн чанар маш муу боловч түүнд бичигдсэн эмх замбараагүй байдал, хүмүүсийн айж балмагдсан царай нь энэ бичлэгийг хуурамч биш гэдгийг нотолно гэж тус сонинд бичжээ.

Ийм бичлэг олдсон талаар огт мэдэхгүй гэдгээ Францын Ерөнхий прокурор Германы хэвлэлүүдэд тайлбар өгөхдөө хэлсэн байна. Түүний хэлснээр, маш ихээр эвдэрч гэмтсэн хэд хэдэн гар утас олдсон бөгөөд тэдгээрийг нарийн шинжилж байгаа гэж тэрбээр хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан