Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүүхдийн дуу хоолой” осол гэмтлийг бууруулна

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийн дуу хоолой” facebook хуудас нээгээд байна.

Энэ нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадал олгох, хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёлыг дээшлүүлэх зорилготой юм. Иргэдийг үр хүүхдүүдтэйгээ тус facebook хуудсаар зочлон байнгын найзууд байж хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг  уриалж байна. “Хүүхдийн дуу хоолой” facebook хуудсанд нэгдсэнээр жил бүр зам тээврийн ослоор амиа алдаж, гэмтэж бэртэж буй хүүхдийн тоог бууруулах, балчир үрсээ аюул ослоос хамгаалахад өөрийн жинтэй хувь нэмрийг оруулна гэдгийг бас сануулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан