Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шалгалтаар 12 нэр төрлийн архи шаардлага хангасангүй


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Архигүй Улаанбаатарын төлөө” аяны хүрээнд худалдааны 126, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 82 газарт шалгалт хийжээ. Шалгалтаар 184 зөрчил илрүүлэн, зөрчлөө  арилгах зургаан албан шаардлага хүргүүлж, 23 аж ахуйн нэгж, албан тушаалтанд 7.1 сая  төгрөгийн торгууль ногдуулж, зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа худалдсан хоёр аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа худалдаалах үйл ажиллагааг зогсоосон байна.
Мөн энэ арга хэмжээний  хүрээнд 17 нэрийн архи, гурван нэрийн дарс, таван нэрийн шар айрагнаас дээж авч нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид 132 үзүүлэлтээр  шинжлүүлэхэд 12 нэрийн согтууруулах ундаа чанарын  шаардлага хангаагүй гарсны  найм  нь архи, хоёр нь дарс,  шар айраг байжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан