Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Никлас” хар салхи европт 9 хүний аминд хүрлээ


Европыг бараг бүхэлд нь  дайрч байгаа “Никлас” хар салхи Герман, Австри, Швейцар, Их британид нийтдээ есөн хүний аминд хүрээд байна. Хар салхи ургаа модыг булга татан, байшингийн дээвэр, сүүдрэвчийг ховх татаж байгаа гэнэ. Хар  салхи германы Цугшпитц ууланд 190 км цагийн хүчтэй шуурч төмөр замын хөдөлгөөнийг саатуулсны зэрэгцээ  Гамбургт 63, Майн дахь Франкфуртэд 150 нислэгийг цуцлахад хүргэжээ.

Хар салхинд нэрвэгдэж Германд 7, Австри, Швейцарид 2 хүн нас барсан бол Их британид нэг хүн машин дээр нь мод унаснаас хүнд бэртжээ. Мюнхенд хар салхины үеэр төмөр замын буудлын дээвэр нурж магадгүй гэсэн анхааруулга өгснөөс хрүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Хар салхи Германы баруун нутгийг дйарч болзошгүй хэмээн цаг уурчид анхааруулж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан