Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбурхан өвчин таван жилийн дараа Монголд дахин бүртгэгдлээ


-Нярай хүүхдүүд өвчлөх нь элбэг байна-

Б.МЯГМАРЖАВ

Манай улсад ойрын өдрүүдэд  халдварт улаанбурхан өвчин дэгдээд байна. Гуравдугаар сарын 18-ны өдөр эл өвчний сэжигтэй тохиолдол анхлан илэрсэн гэнэ. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Дархан, Өмнөговь, Улаанбаатарт нийт 333 сэжигтэй тохиолдол илэрсний 95 нь лабораторын шинжилгээгээр баталгаажжээ. Монгол  Улсад 2011 оноос хойш улаанбурхан өвчний тохиолдол огт бүртгэгдээгүй аж. Харин энэ хугацаанд манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-д улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ЭМСЯ-ынхан тэндээс зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Иймээс ЭМСЯ-наас 0-5 насны хүүдүүдийн дархлаажуулалтыг сэргээх, вакцинжуулалтад хамруу­лах ажлыг өрнүүлж эхлээд бай­на. Мөн улаанбурхан өвчний онош­­луурыг нэн түрүүнд оруулж ирэхээр болж. Оношлуураас гадна эмч мэргэжилтнүүдээ ч тууралтат халуурлын шинж тэмдэгт өвчний сур­галтад хамруулахаар ДЭМБ-д хүсэлт гаргасан. Энэ чиглэлээр сургалт зохион байгуулж мөн НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллах юм байна.

Улаанбурхан өвчний дэгдэлт үүсээд байгаа энэ үед эрүүл мэндийн салбарынхан хэрхэн ажиллах талаар ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Су “Өнгөрсөн жил яг энэ үед Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн бүсээс Австрали, Макао Өмнөд Солонгос, Монгол гэсэн дөрвөн орон албан ёсоор улаанбурхан өвчний вирусийг таслан зогсоосон гэсэн гэрчилгээ авч байсан.

Гэсэн ч өнгөрсөн жилийн долоо наймдугаар сараас эхлэн улаанбурханы өвчлөл дэгдсэн. Шалтгаан нь улаанбурхан өвчлөлтэй орноос зөөвөрлөгдөн орж ирж буй юм. Монгол Улсад дээрх гурван орноос харьцангуй хойно илэрч байна. Энд эргэлдэж байгаа улаанбурхан өвчний вирусийн омог нь БНХАУ-тай ижил төстэй гэсэн судалгаа гарсан. Дараагийн судалгааг бид ДЭМБ-ын Хонгконгд байдаг лаборатор руу сорь­цоо илгээж судалгаагаа баталгаажуулна. Хамгийн гол нь бид вирусын тархалтыг зогсоож чадсан гэж байгаа ч бусад улс оронд хөрш зэргэлдээ орнуудад бүрэн таслагдаагүй тохиолдолд зөөвөрлөгдөн орж ирсээр байх болно” гэдгийг хэлсэн юм.

Вирус зөөвөрлөгдөж ирсээр байгаа учир манай улс урьдчилан сэргийлж чадахгүй. Учир нь дэлхий нийтээрээ улаанбурхан өвчний вирусыг таслан зогсоож чадсан тохиодолд аюулгүй болно. Мөн манай бүсийн улс орнууд өвчлөлийг зогсоосон ч зэргэлдээ бусад хөрш бүсээс энэ өвчин орж ирнэ. Зөөвөрлөгдөн орж ирэхээс гол сэргийлэх арга бол нэмэлт дархлаажуулалтад хамруулах. Нэмэлт дарх­лаажуулалт гэдэг нь товлын вакцинаас гадна хийгдэх нэмэлт тарилга. Одоогоор өвчлөлд өртсөн хүмүүсийг насны хувьд ангилж үзвэл бага насны хүүхдүүд илүү өртсөн гэнэ. Тухайлбал, 4-5 сартай нярай хүүхдүүд тусах нь их байна. Иймээс яаралтай вакцинд хамруулах хэрэгтэй гэж үзээд нярай хүүхдүүдийг зургаан сартайгаас нь вакцинд хамруулахаар болжээ.
Түүнчлэн улаанбурхан өвчин нь даамжирвал хатгал­гаа болох магадлал өндөр байдаг талаар албаныхан хэллээ. Мөн энэ долоо хоногт сургуулийн хүүхдүүд амарсан. Иймээс ах дүү, хамаатан садныдаа очих тохиолдол их байгаа учраас энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байгаа гэдгийг сануулсан.

Д.Атармаа: Улаанбурхан өвчний анхны тохиолдол нь оюутан залуу байсан

Улаанбурхан өвчлөлтэй холбогдуулан Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ удаа дэгдээд байгаа кор нь омгийн хувьд БНХАУ-д дэгдсэнтэй адил гэсэн. Одоогийнх ямар вирусээр халдварлаж байгаа вэ. Мөн хэр эрсдэлтэйд тооцогдож байна вэ?
-Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай өвчин үүсгэгч нэг л нян байдаг. Манайд гарсан өвчний генотек нь Сhina H1 өвчин үүсгэгчтэй адил гэдэг нь лабораторын шинжилгээгээр илэрсэн. Энэ вирус нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин.
Хил хязгааргүй дамждаг. Вирус нь манайд орж ирэх магадлал өндөр байсан. Энэ өвчний товлолт вакциныг ес болон хоёр настайд нь хийдэг. Вакцин нь тухайн цаг хугацаандаа хийгдэж  ирсэн. Монгол Улс сүүлийн 15 жилийн хугацаанд вакцинаар халдварт өвчнийг бууруулах үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч ирсэн. Вакцинаар хамгаалагдах бүх өвчлөл буурсны нэг нь улаанбурхан байсан.
 
-Товлолт вакцин нь биднийг өнөөг хүртэл хамгаалсан. Гэвч өнөөдөр энэ вирус дэгдэх болсны учир нь юу вэ. Дээр нь вакцинаас болж Баянхонгор аймгийн нэг охин гараа тайруулсан. Тэр үеэр эцэг эхчүүд вакцин хийлгэх дэмий гэсэн яриа гарсан. Улаанбурхан дэгдээд байгаа нь үүнтэй холбоотой юу. Нас баралт бүртгэгдсэн үү?
-Улаанбурхан өвчлөл бүртгэгдсэ­нээс хойш буюу гуравдугаар сарын 18-ны өдрөөс хойш нас баралт бүртгэгдээгүй. Хүндрэл гарч байгаа. Нэг хоёр хүний хүүхдээ вакцинд хамруулаагүйгээс  үүдэлтэй гэж үзэхгүй байна. Учир нь, хамгийн анх энэ өвчнөөр оюутан залуу өвдсөн байсан. Халдвартай учраас хурдан тархан дамжсан байсан. Бид халдварын дэгдэлтийн дараа учир шалтгааныг нь тодруулж судалгаа хийнэ. Одоо бол энэ өвчний халдварыг барьж зогсоох голомтод халдварын эсрэг арга хэмжээ авах мөн бусад хүмүүсийг өвчлүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна.

-Энэ өвчнийг оношлох багаж хэрэгсэл, эмч мэргэжилтний хүрэлцээ тэдний мэдлэг боловс­рол хэр байгаа вэ. Энэ талаар салбар хариуцсан яамны зүгээс юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Улаанбурхан өвчний оношлуурыг нэн түрүүнд оруулж ирэхээр болсон. Энэ чиглэлээр сургалт зохион байгуулж НҮБ-ын Хүүхдийн сан улсын хэмжээнд нийт зургаан сараас таван насны хүүхдийг вакцинжуулахад хамтран ажиллаж  витаминаар хангана.
Яамнаас ХӨСҮТ-дээр мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж эмнэлгийн байгууллага эмч мэргэжилтнүүд, эцэг эхчүүдэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг өгч эхэлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан