Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын мэр Э.Бат-үүлийг ШӨХТГ шүүхэд өглөө


Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг хууль бусаар иргэдийн өмчид халдаж байна хэмээн шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргаснаа өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гардуулан өглөө.

Авто замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачих үйлчилгээний талаар НИТХ-аас тогтоосон   үнэ хуулийн дагуу бус, дугуй түгжих үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэж байгаа юм байна. ШӨХТГ энэ асуудлаар  ачих үйлчилгээний хөлс үндэслэлгүй, өмнө нь машин ачиж иргэдийг хохироосноо нөхөн төлөх, дугуй түгжих ажиллагааг зогсоо гэсэн  шаардлага хүргүүлсэн ч НИТХ эсэргүүцсэн  юм. Ийн тус байгууллагын шаардлаггы үл тоон хэрэгжүүлэхгүй байгаа учраас ШӨХТГ шүүхэд хандсан байна.
Шүүх уг  нэхэмжлэлийг хүлээж авах эсэх хариу нь долоо хоногийн дараа гарах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан