Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жолооны курст суралцана

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаачлагаар жолооны дамжаанд суралцан тээврийн хэрэгсэл жолоодож өөрсдийн ажил, амьдралдаа хэрэгжүүлэх зорилгоор хүсэлт гаргасныг үндэслэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт жолооны сургууль нээн ажиллуулж эхэлжээ.

Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан жолооны курс хичээллэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй, материаллаг бааз байхгүй гэсэн шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд жолооны дамжаанд хамарч чаддаггүй байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жолооны сургалтыг Улаанбаатар хотод БЗД-ийн 2 дугаар хороо, Сэлбийн 12-129 тоотод байрлах “Цаг үргэлж” хоршооноос явуулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан