Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Москва-Бээжингийн хурдан галт тэрэгний зам Монголыг дайрахгүй болжээ

Москва-Бээжингийн хооронд тавих хурдан галт тэрэгний замын асуудлыг дөрөвдүгээр сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ хуралдаан хурдны төмөр замын  талаар ОХУ, БНХАУ-ын тэргүүнүүдийн тавдугаар сарын 8-нд болох уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд болжээ.
Орос-Хятадын судалгааны төвийн ерөнхийлөгч Сергей Санакоев хурдан галт тэрэгний зам барих энэ төсөл нь “Торгоны зам” төслийн нэг чухал хэсэг гэж тэмдэглэжээ.
Энд ярьсан хамгийн гол зүйл бол ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр  орлогч Игорь Шувалов энэ замыг Монгол улсын хажуугаар Казахстан, Урумчээр дамжин Бээжин хүрнэ гэж мэдэгдсэн байна.  Ийн Монголыг дайралгүй явах нь барилгын ажилд ихээхэн хэмнэлт гарна гэж үзэж байгаагаа ч тэр хэлсэн байна. Харин Монголын тал бол энэ замыг өөрийн нутгаараа  дайруулах ихээхэн сонирхол, итгэлтэй байгаа гэдгийг ч Сергей Санакоев дурджээ.
Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж эхлэх юм бол 4-5 жилд барьж дуусгана гэж төсөөлж байгаа юм байна.
Төслийн санхүүжүүлэхэд Хятадын тал жилийн 3-4 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээл олгож болох юм гэж санал болгож байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Ashgyi manaihaas holuur ongorloo
Шизоотой юмуудаа чи
Iim deeree hursen bol Tavan tolgoin uurhaid hyataduudiig oruulj bolohgui!!!
Шизоотой юмуудаа чи
Хамгийн их уншсан