Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ
Орон нутагт 300 мянган орон сууц барихаар болжээ
Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ
Нийслэлийн зургаан дүүрэг болон төв аймгийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана
“Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин толилуулна
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо
Кенид зэвсэгт этгээдлүүд их сургууль руу дайрч 147 хүний аминд хүрлээ
Сомалийн зэвсэгт бүлэглэлийнхэн Кенийн зүүн хойд нутгийн Гарисса хотын их сургууль руу халдсаны улмаас 147 хүн амь алдлаа хэмээн The New York Times мэдээллээ. Мөн 60 хүн янз бүрийн хэлбэрээр шархдаж гэмтсэн байна.
Хууль сахиулагчид тусгай ажиллагаа явуулан зэвсэглэсэн дөрвөн этгээдийг устгажээ. Сомалийн лалын “Аш-Шабаб” бүлэглэлийн дайчид Garissa University College-ийн дотуур байранд дайран орох үеэр тэнд 400 оюутан байжээ.
Террористууд оюутнуудыг лалын шашинт, лалын бус хэмээн хоёр хувааж тэднийг Коран судраас ишлэл хэлэхийг даалгаж, ишлэл хэлж чадахгүйг нь шууд буудаж байсан гэж аврагдсан нэг оюутан ярьжээ.
Сургууль руу зэвсэгт этгээдүүд халдах гэж байгаа тухай урьд нь мэдээлж байсан ч хэн ч түүнийг тоогоогүй гэж оюутнууд ярьж байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар зэвсэглэсэн халдлагыг Кенийн иргэн нутгийн нэг сургуулийн захирал байсан Мохаммед Куно гэгч зохион байгуулсан гэнэ. Шейх Махамад, Дулядин болон Гамадере зэрэг хочоор нэрд гарч, арванхоёрдугаар сараас хойш хууль сахиулагчдаас нуугдаж байгаа Куног барихын тулд 55 мянган доллар амлаад байсан юм.
Нийгэмд шариатын хууль сахиулах зорилготой гэдэг “Аш-Шабаб” зэвсэгт бүлэглэл өөрсдийгөө “Лалын шүүхийн холбоо” гэдэг байгууллагын залгамжлагч хэмээн 2004 онд байгуулагдсан юм.

0 Сэтгэгдэл