Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгинохайрхан уулын хишиг барилдаан 8 дахь жилдээ болно

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Сонгинохайрхан уулын хишиг барилдааныг найм дахь жилдээ зохион байгуулна. Тус барилдаан  ирэх ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 5-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм.

Сонгинохайрханы хишиг барилдаанд Монгол Улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан цолтойдоо нэг,  улсын начин цолтойдоо нэг түрүүлсэн амжилтаар тэргүүлж байна. Өмнөх жилүүдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг сонирхуулж байна.

2008 онд у.а Д.Азжаргал түрүүлсэн, у.х Н.Ганбаатар /у.г/ үзүүрлэв.
2009 онд а.а Ц.Содномдорж түрүүлсэн, у.нТ.Өсөх-Ирээдүй/у.х/ үзүүрлэв.
2010 онд у.н Ц.Содномдорж /у.х/ түрүүлсэн, у.г Н.Ганбаатар үзүүрлэв.
2011 онд у.х Д.Баасандорж /у.з/ түрүүлсэн, у.з М.Өсөхбаяр үзүүрлэв.
2012 онд у.а Г.Эрхэмбаяр /у.ав/ түрүүлсэн, у.а Д.Ганхуяг үзүүрлэв.
2013 онд у.г Н.Ганбаатар түрүүлсэн, у.а Х.Мөнхбаатар үзүүрлэв.
2014 онд у.н Р.Пүрэвдагва түрүүлсэн, у.х Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан