Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Камдер” ХХК-ийнхан хэнд найдаж, Вант улсын эзэд шиг аашилна вэ!?

Зарим нэг барилгын компаниуд барьж буй байрандаа урьдчилан захиалга авахын тулд худалдан авагчдын "чихэн дээр цэцэг ургуулдаг". Барилга баригдаад ашиглалтанд орсон хойноо 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаатай байж чаддаггүй. Үүний нэгэн тод жишээ бол Камдер ХХК-ийн "Энконта таун" хотхон. Тэдний рекламанд хууртаж, ая тухтай сайхан хотхонд байр худалдан авсан оршин суугчид өнөөдөр "хөдөөний мангар, гэр хорооллын арчаагүй" юмнууд хэмээн чичлүүлэх болжээ.

Уншигч та бүхэн анзаарсан биз. Бид өмнөх нийтлэлээрээ Камдер ХХК-ийнхэн "Энконта таун" хотхоныхоо оршин суугчдын эрх ашигийг зөрчсөөр байна гэдгийг хөндөн бичсэн. Түүний сэтгэгдэл дор нэг IP хаягнаас оршин суугчид болон сэтгүүлч рүү дайрч давшилсан олон коммент орж ирсэнийг. Камдер ХХК-ийнхан өнөөдөр өөрсдийгөө өмөөрөх гэж байгаа бол оршин суугдынхаа эрх ашигийг хүндэтгэ гээд энд хэлчихмээр байна.

 Наад зах нь тус хотхонд аюулгүй байдал алга. Та бүхэн зураг дээрээс анзаарч буй биз. Энэ хотхонд одоо ч барилгын ажил явагдаж байна. Энэхүү хамгаалалт өнөөдөр оршин суугчдыг хамгаалж чадах уу. Барилга дээрээс элдэв зүйл унахгүй, хүн бэртээхгүй гэх баталгааг хэн гаргаж өгөх юм бэ Камдер ХХК-ийнхаан!

О.Магнай ШӨХТГ-ын дарга болсоноос хойш байрны метр квадратыг илүү тооцож, иргэдийг хохироодог компаниудыг зарлаж, иргэдийн хохирлыг барагдуулахыг шаардсан албан бичгүүдийг хүргүүлэх болсон. Гэвч энэхүү ажил нь хол яваагүй. Өнгөрсөн оны 3 сард "Тектоник" компанийн барьсан "Ханс Вилл" хорооллын оршин суугчдийн гомдлоор шалгахад 400-гаад сая төгрөгийн хохирол илэрсэн байсан юмдаг.

Тэгвэл Камдер ХХК-ийнхан "Энконта таун" хотхоныхоо оршин суугчдыг метр квадратын асуудлаар мөн л хохироосоор байна. Магадгүй ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан уг асуудалд анхаарал хандуулж, тус хотхоны иргэдийн хохирлыг арилгах талаар арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.

 Уг компанийн Энконта хотхоны оршин суугчид олон гомдол тээж явдагийн наад захын жишээ метр квадратын асуудал. Үүнээс гадна тус компанийхний харилцааны асуудал иргэдэд үнэхээр тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг байна.

Захиалсан байр нь ашиглалтад орж, барилгын компанийхнаас түлхүүрээ авах гээд очиход нь граш авахгүй, түрээслэхгүй гэсэн иргэдийн түлхүүрийг өгөхгүй унжиж, явдал чирэгдэл учруулсан тухай ч дуулдана билээ. Тус компани барилгынхаа суурийг тавиагүй байхад "итгэл" үзүүлж, урьдчилгаагаа төлөн захиалга өгсөн хэрэглэгчид нь өнөөдөр ад шоо үзэгдэн яваа нь харамсалтай. Иргэдийг анх захиалга өгч байхад зоорь, дугуйн зогсоол үнэгүй өгнө хэмээн амлаж байсан ч энэ бүхэн нь байхгүй. Энэ бүхэн нь ч яахав ээ. Оршин суугчдаа хэрэглэгч гэдэг утгаар нь хүндэтгэж, өөрсдийн санаагаар янз бүрийн дүрэм зохиохгүй байгаасай гэж оршин суугчид нь хүсч байгаа юм.

Тус компанийхан Оршин суугчдыг хэрэглэгч гэж хардаггүй бөгөөд оршин суугчид таалагдахгүй байгаа зүйлээ хэлэхэд ад үзэж, "хөдөөнөөс ирсэн, гэр хорооллоос" ирсэн гэж үг хэлээд доромжилдог байна. Энэ мэт алдаа дутагдал уг газарт байгаа учраас зарим иргэд нь эсэргүүцэл илэрхийлэн СӨХ-ийн мөнгө төлдөггүй аж. Гэсэн ч тэд алдаагаа засах нь битгий хэл оршин суугчдыг улам бүр шахамдуулж, өөрсдийнхөө үгээр байлгах гэж янз бүрийн арга хэрэглэж, "залхаан цээрлүүлдэг" байгаа юм.

 Тодруулбал СӨХ-ийн мөнгөө өгөхгүй эсэргүүцэл илэрхийлж, тус компаньд шаардлага тавьсан иргэдийн ус, цахилгааныг нь баярын өдрүүдэд тасдах, эсвэл цахилгаан шатыг нь зогсоох үйлдлүүдийг хийдэг байна. Байрны айл, усгүй, цахилгаангүй олон хонож чадахгүй нь ойлгомжтой.

Жишээлээд хэлэхэд "Энконта туан" хотхоны оршин суугчид хахир хатуу хаантай нэгэн вант улсын ард түмэн шиг л хавчилган амьдарч буй аж. Монголд хууль байдаг бол хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг газар байдаг бол "Энконта таун" хотхонд ад үзэгдэн үг хэлэх эрх чөлөөгөө зөрчүүлж буй иргэдийг анхааралдаа авна гэж найдъя.

Үндсэн хуульд "хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж заасан байдаг. Гэвч тус компанийхан үндсэн хууль зөрчин оршин суугчдыг хөдөөнийхөн, гэр хорооллынхон хэмээн ялгаварлан гадуурхаж, суух нь зөв юм гэж үү.

0 Сэтгэгдэл
Энэ худлаа байна өрсөлдөгчөөс ийм юм бичсэн байна.
Хамгийн их уншсан