Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сайханбилэг: Оюутолгойн асуудлаар тохиролцоонд хүрлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ням гарагийн орой МҮОНТ болон бусад арилжааны телевизүүдээр дамжуулан, мэдэгдэл хийлээ.  Тэрээр  "Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн зарчмын олон асуудлаар  тохиролцоонд хүрч чадлаа. Оюутолгойн далд уурхайд хөрөнгө оруулалт хийхийг шийдсэнээр дэлхийн 14 банкны 4.8 тэрбум ам.долларын төгрөгийн санхүүжилт орж ирэх  боломжтой болно. Зургаан жил цаасан дээр байсан төсөл энэ жил баригдана. Хоёр том төслөө шийдэж байж долларын ханш буурна" гэв.
Засгийн газрын тэргүүн бас  Шийдлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын талаар танилцуулаад, Оюутолгойн, Тавантолгойн төслийг хөдөлгөхийн төлөө Засгийн газар тууштай ажиллана гэдгээ мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Тамд очно гайгуй
Eronhii said saihanbileg dargadaa ajliin ondor amjilt hvsie mongoliin hamgiin shildeg chadbarlag uls torch shvv ih zviliig hiij bvteej ard tvmniihee itgeliig sergeegeerei mongol ulsiin ner hvndiig delhiid ondort orgoj yabaarai mongoliin ih oorchlon bvteen baiguulaltiig ta hiij chadna tand mongolchuud ih itgej baigaa am saitai baigaa shvv ene tsag veid l mongoliin ediin zasgiig bosgood irbel 28 dahi eronhii said tvvhend vldenee ih ebsliin zasgiin gazar mandtugai minii mongoliig burhan ibeeg
Хамгийн их уншсан