Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн хэлэлцээр институци хоорондын “дажин”болж хувирлаа

Тавантолгойн ордыг ашиглах “сценари” нь институци тус бүрийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөөх “дажин”-ы хэмжээнд очлоо. Энэ тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гол шийдвэрийг гаргах боловч төрийн гурван өндөрлөгийн байр суурь мөн л зөрчилтэй байна. Тухайлбал Ерөнхий сайд нь Монгол Улсын сайдынхаа үгэнд орж бушуухан Тавантолгойгоо “өгч” өмнөд хөршөөс ам.долларын тусламж авах хүсэлтэй байгаа бол Ерөнхийлөгч үүнийг арай тойруу замаар хэлсэн. Ингэхдээ уг асуудлыг “Заавал УИХ-аар шийдүүлэх хэрэггүй, буруу шийдчихвэл яана” хэмээн болгоомжилж үтэр түргэн төслийг урагшлуул гэж даалгасан. Тэгэхээр “голын цаад эрэг дээр” буюу “Зөвшөөрөхгүй, Тавантолгойн хэлэлцээрт гарын үсэгт зурахад бэлэн биш байна” гэсэн байр суурь дээр УИХ-ын дарга З.Энхболд л гарсан юм. Үүний шалтгаан нь “Хууль зөрчсөн алдаанууд байгааг засах” гэдэг товч тайлбарт оршиж буй юм.

Энэ талаар УИХ-ын даргаас Ерөнхий сайдад илгээсэн албан тоотод УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг албан тоотыг энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд Ерөнхий сайдад хаяглажээ. Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалттай холбогдуулан илгээсэн албан тоотод дурдахдаа Үндсэн хуулийн 6.2-т “Газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Мөн Тавантолгойн нүүрсний ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ордод хамааруулсныг дурьдаад УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 5-д зааснаар “дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хамгийн гол нь: хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж бусад баримт бичгийн төслийг танилцуулах гэснийг сануулжээ.

Үүний дагуу Тавантолгойн ордыг ашиглахаар Консорциумаас санал болгож байгаа хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байлаа хэмээн бичсэн байна. Түүнчлэн энд Засгийн газрын 268 дугаар тогтоолыг ч дурьдаж Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай уг тогтоолд хүртэл УИХ-ын 39 дүгээр тогтоолын хүрээнд асуудлыг шийдэх ёстой байсан. УИХ-ын 2012 оны есдүгээр сарын 18-нд баталсан 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ч “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшинэ, Тавантолгойг төрийн мэдэлд байлгана, тус ордод олборлолт хийх аж ахуйн нэгж, компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар байгуулах ажиллуулж уг ордод түшиглэн дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдах ажлыг УИХ-ын шийдвэрийн дагуу зохион байгуулна гэхчлэн заажээ. Энэ бүх зүйл, заалтыг Засгийн газрын гишүүд, ялангуяа Монгол Улсын сайд эргэн нэг харахад илүүдэхгүй болов уу. Эс тэгвээс санаатай, санамсаргүй нь ойлгомжгүйгээр зөрччихөөд, эв нэгдлийн билгэ тэмдэг болсон Ерөнхийлөгчөөр хамгаалуулаад сууж байгаа нь харамсалтай.

Нөгөөтэйгүүр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зөвхөн сонгуулийн ялалтын үр дүнд байгуулагдсан “эхний” Засгийн газарт хамаагүй байх гэж бодож байна.Тиймээс уг хөтөлбөрт заахдаа зөвхөн Тавантолгойн ордоос олборлолт хийхтэй холбоотой байна. Гэтэл одоогоор Тавантолгойг ашиглах санал өгсөн, “ялалт байгуулсан” консорциум нь хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, дэд бүтэц, олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийх эрх-үүдийг авахаар санал болгож байна. Үүүнээс харахад энэ консорциум зөвхөн олборлолт хийхээр санал өгч байгаа оператор компани биш байна гэдгийг ч УИХ-ын дарга, дэд дарга нар олж харсан байна.

Тэгэхээр Тавантолгойн ордыг ашиглах одоогийн хэлэлцээр УИХ-аар баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг “давсан эрх” авч, холбогдох хүмүүс нь ч тэр эрхийг өгч ажиллах гээд юу юугүй батлаад ажилдаа орчихъё гээд улайрч байгаа нь илт харагдах аж. Хамгийн гол нь Тавантолгойн ордод төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн учраас 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших эрхийг бэлэглэх эрх Засгийн газарт, түүний аль нэг сайдад байхгүй, олгогдоогүй эрх юм. Үүний дээр удтал хэвлэлээр бичигдээд байгаачлан “ММС” болон “Шенхуа” компани Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд биш, дотоодын хөрөнгө оруулагч биш учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4-т заасныг бас зөрчөөд байна. Үүнийг Төрийн тэргүүн “Шалгуулаад үз” гэсэн. Хэн “Шалгуулаад үзэх” ёстой юм бэ. Шалгуулаагүй байхад нь эрх, боломж олгох хууль зөрчсөн эрх мэдлийг хэн эдлээд байгаа хэрэг вэ. Тэгэхээр УИХ-ын дарга “Хуулиа дагая” гэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүд болон Засгийн газар бас хуулиа дагачихвал, түүнийх нь дараа Ерөнхийлөгч хамгаалдаг бол зүгээрсэн. Хөрөнгө оруулалт чухал байгаа нь үнэн боловч хуулийн дагуу ажиллахыг төр засаг үлгэрлэвэл улс орон хөгжих нь дамжиггүй. Түүнээс биш хууль зөрчөөд ч хамаагүй орж ирсэн их хэмжээний мөнгөн дээр дөрөөлж хөгжсөн улс байдаг түүх ховор, тэр тохиолдолд тухайн улс гүрэн мөхөж сөнөсөн, худалдагдаж эрх мэдлээ алдсан байдаг. Үүнийг хүсээгүй л бол үнэнийг хүс, үнэнийг хүсвэл хуулиа дага гэж дашрамд сануулъя.

Дараагийн асуудал нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ оны гуравдугаар сарын 18-нд баталсан тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүр 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшихээр УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд заасныг ажил хэрэг болгох, тэр хувьцаа нь үнэ цэнэтэй байх ёстойг сануулан Тавантолгойн хэлэлцээрт тусгай заалт болгон оруулж хөрөнгө оруулагчдад тавих шаардлага болгохыг сануулсан байдаг. УИХ-ын нэгэн Байнгын хорооны баталсан тогтоолыг үл тоомсорлохгүй байх гэж найдаж байна. Энэ бол уг хувьцааг эзэмшиж буй 917 217 иргэний эрх. Үүнээс гадна хувьцааэзэмшихгүйгээр нэг саятөгрөгөө авнагээдбүртгэлээсхасагдсан 1 сая 120 мянга 285 иргэн бүртгүүлсэн байдаг. Тэд нэг  саятөгрөгөөаваагүйтулбуцаажхувьцааэзэмшигчээрбүртгэхёстой.

Тэгэхээр гурван сая хүнтэй улс орны хоёр сая иргэнийх нь эрх “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой байгаа биз. Энэ олон хууль, тогтоомжийг зөрччихөөд хоёр сая иргэнийг нь хохироож хөрөнгө оруулчихаад “жаргаачихлаа” гэж хэлэх хөрөнгө оруулагч байдаг гэж үү. Одоо л тэдгээр нэр хүндтэй гигантуудыг яаж ажилладгийг харцгаая. Гэтэл хөрөнгө оруулагчдаас түрүүлж дуугаран эрх ашгийг нь хамгаалдаг Монгол Улсын сайд маань Монгол Улсын иргэдээ бодохгүй байна. Тиймдээ ч Компанийн тухай хуулийн 76.1.16-т  “Энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэлхийх зөвшөөрөл олгох” гэсний дагуу Консорциумтай их хэмжээний хэлцэл байгуулах зөвшөөрөл олгох шийдвэр буюу ТУЗ-өөс тогтоол гаргана.Их хэмжээний хэлцэл  байгуулах журмыг Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зохицуулсан байна. Энэ талаар холбогдох хуулийг харна уу.

88 дугаарзүйл. Их хэмжээний хэлцэл хийх

88.1.Их хэмжээнийхэлцэлхийхшийдвэрийг Төлөөлөнудирдахзөвлөл /байхгүйболхувьцааэзэмшигчдийнхурал/ саналнэгтэйгээргаргана.

88.2.Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

            Дээрх хуулийн заалтуудаас харахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ нь санал нэгтэй буюу 100 хувийн саналтайгаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг гаргах ёстой байна. Гэвч Монгол Улсын сайд, Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээр хийж буй ажлын хэсгийн ахлах М. Энхсайхан ийм шийдвэргүйгээр хэлэлцээр хийх эрхгүйгээ “мартан” их хэлцэл хийж гадаадын хөрөнгө оруулагчдыг аврах арга эрэлхийлээд байна. Үүнийг УИХ зөвшөөрөхгүй л болов уу. Учир нь УИХ, түүний гишүүд Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалдаг. Үүгээрээ гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг бусад институциэс ялгардаг юм.

            Одоо Засгийн газар УИХ-ын даргыг сөрье гэвэл Тавантолгойн хайгуулыг төсвийн хөрөнгөөр хийгээгүй байх ёстой болох нь. Эсвэл Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө өөрчилж УИХ-аар батлуулах хэрэгтэй болж байна. Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны тогтоолын тухайд тус Байнгын хорооны дарга О.Баасанхүүг Ерөнхийлөгчөөр дуудуулж загнуулах уу, яах вэ. Аль эсвэл “1072 хувьцаа өгнө гэдэг маань тоглоом байсан юм аа” гээд иргэдийнхээ өмнө толгой бөхийх үү.

- See more at: http://www.unen.mn/content/48439.shtml?alias=mining#sthash.1RSaUsMh.dpuf

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан