Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын эсрэг хориг тавьсан орнуудын киног оросууд үзэхгүй


Оросын  эсрэг улс төр, эдийн засгийн хориг тавьсан улс орнуудын киног орост гаргахыг хориглох тухай хуулийн төслийг ОХУ-ын  Төрийн дум хэлэлцэх гэж байна. Оросын эсрэг хориг тавиад байгаа АНУ, европын хэд хэдэн улсыг нэр заасан энэ хуулийн төслийг Төрийн дум дэх Либерал ардчилсан намын төлөөлөл депутат Егор Анисимов өргөн барьжээ.
“Оросын эсрэг хориг тавьсан энэ улсуудын кинонууд манай телевизээр, кино театруудад гарсаар байна. Үүнийхээ төлөө киноны уран бүтээлчид нь мөнгө авч бас бус шагнал хүртэж байгаа шүү дээ” гэж Анисимов хэлжээ. Гэхдээ энэ кинонуудыг оросын эсрэг гэж үзэхгүй байгаагаа хэлээд ганцхан эдгээр киноны уран бүтээлчид найруулагч, бусад хүмүүс нь өөрсдийн засгийн газрын үйл ажиллагааны төлөө  хариуцлага хүлээх ёстой. Бүр ядахад засгийн газартаа санал тавих ёстой” гэжээ.

0 Сэтгэгдэл
Яагаад тэнэг Иван гэж Оросуудыг нэрлэдэгийг мэдэж авлаа. Оросуудаар дэлхий дутахгуй шуу дээ. Путины засаглалын уед Оросоос 5 сая гаруй оросууд гадаад руу цагаачлсан одоо ч гэсэн баячууд нь гадаад руу дурвэж эхлэсэн хоронго оруулалт зогссон гэж байгаа телевизээр тархи угаасан худлаа нэвтруулгээрээ ард тумнээ тайтгаруулж ядаж байна
хэ хэ тэнэгтэж өгчээ. оросуудаас дутав л гэж дээ
тэнэгт бүдүүлэг оросууд хөгжихөө бод
зөв зөв
Бодох л асуудал.
Хамгийн их уншсан