Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлэнгэ аймагт хоёр ч хүн сураггүй алга болоод байна

Улсын хэмжээнд хоёр хүн алга болоод өнөө болтол олдоогүй, онцгой байдлын албаныхан эрж хайсаар байна.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн  64 настай Ц гэдэг  эмэгтэй дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Түүнийг Ерөө голд осолдсон байж болзошгүй хэмээн аймгийн Онцгой байдлын газрын усанд шумбагчид  хйасан ч  олдоогүй байна.
Мөн тус аймгийн Сүхбаатар сумын оршин суугч иргэн  78 настай Ч гэдэг  эрэгтэй 2014 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болж, тухай үед аймгийн Онцгой байдлын газраас эрж хайсан ч бас л  үр дүнд хүрээгүй байна. Онцгой байдлын 26 албан хаагч Орхон голын эрэг дагуу самнаж хайсан ч мөн л олоогүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан